Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт 1.2 тэрбум төгрөгт хүрчээ

Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт 1.2 тэрбум төгрөгт хүрчээ
Нийтэлсэн 16 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчилэн баталсан бөгөөд үүнтэй холбогдуулан өнгөрсөн хугацаанд зээлээ төлөөгүй иргэдийн мэдээллийг Монголбанк руу шилжүүлжээ.
Нийт 14 мянган хүний 300 орчим тэрбум төгрөгийн зээл авсан мэдээллийг гурван үе шаттайгаар Монголбанканд хүргүүлжээ. Үүний үр дүнд Боловсролын зээл сангийн эргэн төлөлт эрс нэмэгджээ. Тухайлбал, гадаадад суралцсан иргэдийн зээлийн эргэн төлөлт 1.2 тэрбум төгрөгт хүрчээ. Өнгөрсөн оны мөн үед Боловсролын зээл сангийн эргэн төлөлт 438 сая төгрөг байжээ. Манай улсын 1200 орчим иргэн 204 тэрбумыг гадаадад суралцахаар Боловсролын зээлийн сангаас зээл авсан байна. 

П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтийн хэмжээг 30 тэрбум төгрөгт хүргэнэ

undefined
Боловсролын сайд П.Наранбаяр :Энэхүү санаачилга 2008 оноос хойш яригдсан боловч улс төрийн нөхцөл байдлаас болж хэрэгжихгүй байсаар ирсэн. Гэхдээ бид байнгын хороотой болон УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүдтэй ярилцаж энэ асуудлын шийдвэрлэлээ. Ийнхүү Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монголбанканд хүргүүллээ. 2025 оны төсвийн төсөлд Боловсролын зээлийн санд 30 тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөс төвлөрүүлж, шинээр ирэх зээлийн хүсэлтүүдэд олгохоор шийдвэр гарсан. Эргэн төлөлтийн хэмжээг 30 тэрбум төгрөгт хүргэж чадахаар байна.
Шинэчилсэн журмаар дотоодын их сургуульд 2 жил суралцсаны дараа гадаадын их сургуульд 2 жил суралцсан тохиолдолд л зээл олгох юм. Мөн Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтийн хугацааг 20 хүртэлх жил, гадаадад их сургуулиа төгсөөд 3 жил хүртэл ажиллаж болно гэсэн нөхцлийг тусгасан байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн