Монголын цемент үйлдвэрлэгчид хамтран анх удаа “Цемент Экспо 2025” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийн бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь шуурхай гүйцэтгэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор НЗДТГ болон “Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци” ГҮТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.