Open iToim app
Парламент | 2 мин уншина

Д.Амарбаясгалан: Гишүүд хэт эмзэг байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг давж гарч байж улстөрч болдог

Д.Амарбаясгалан: Гишүүд хэт эмзэг байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг давж гарч байж улстөрч болдог
Нийтэлсэн 1 минутын өмнө
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл,
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцэх байсан. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлуудаар завсарлага авах хүсэлт гаргасан. Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Өнөөдөр үдээс өмнөх хуралдаанаар гурван асуудал хэлэлцэх юм байна. Эдгээр асуудлуудад АН-ын бүлэг санал нэгтгэх шаардлага байгаа. Мөн УИХ-ын чадамж, УИХ-ын гишүүний зарим гишүүний бүрэн эрх хүчинтэй байгаа эсэх талаар завсарлага авахыг даалгасан. Ерөнхий сайд УИХ-ын гишүүний асуултад хариулахдаа хандлага, зүйл бус байдал хувь хүмүүсийн хоорондын харилцаа төдий биш. Ерөнхий сайд гаргасан үйлдэлдээ уучлал гуйх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс хэлэлцэх асуудлуудаар гурваь хоногийн завсарлага өгөхийг хүсэж байна. Үдээс хойших хуралдаанаар Хүний эрхийн 24 дүгээр илтгэлээ сонсоод явах нь зүйтэй гэж үзэж байна" гэсэн юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Гурав хоногийн хугацаатай завсарлага гэхээр даваа гаригт чуулган хуралдах болно. Намын бүлэг тав хүртэлх хоногийн завсарлага авах эрх байгаа. Гэхдээ төрийн ажил тасралтгүй явах ёстой. Тиймээс үдээс өмнө хэлэлцэх асуудлуудаар нэг өдрийн завсарлага өгье. Маргааш үргэлжлүүлэн хэлэлцье.
УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүд бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой. Бид төрийн ажлыг тасалдалгүй явуулах үүрэгтэй. УИХ дээр мэтгэлцэх, маргалдах зүйл өмнө ч гарч байсан цаашдаа ч гарна. Асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье. Энэ мэт асуудлаас үүдэлтэй УИХ-ын хэлэлцэх асуудалд саад учирдаг, төрийн ажилд саадаг болдог байж болохгүй. УИХ-ын гишүүд хэт эмзэг байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдал дунд улстөрч хүн явдаг. Энэ бүхнийг давбал улстөрч болдог. Олон нийтээс ирж байгаа санал шүүмжлэл, гүтгэлийг тэсэж тэвчиж гарч чаддаг байх нь улстөрч хүнд байх ёстой зан" гэлээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн