Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг асфальтбетоноор хучиж байна. Уг 2.4 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг ирэх зургадугаар сард багтаан нээнэ. Үүний дараагаар үлдсэн 1.5 км авто замыг хучих юм. 
undefined
Энэ талаар “Монгол зам групп” ХХК-ийн Ерөнхий инженер Б.Нямдагва “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий зургаан эгнээ авто замын нийт ажил 58 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, цементээр бэхжүүлсэн суурь барих, хашлага суурилуулах ажил 70 гаруй хувьтай байгаа бол гүүрэн байгууламж, туннел, борооны ус зайлуулах шугам сүлжээ, хиймэл байгууламжуудын ажил 70-80 хувьтай байна. Мөн хоёр талдаа 3 метр өргөн явган хүний болон дугуйн зам барина” гэлээ.
undefined
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцах боломжтой.
undefined
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн