Онолбаатарын Бэлгүтэй Эрдэнэс Тавантолгой ХК-д гаалийн мэргэжилтэн ажилтай бөгөөд 2022 оноос Намасте Иога Монголиа төвд иогоор хичээллэж эхэлсэн байна. Тэрээр 2022, 2023 оны Монгол Улсын иогийн улсын аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн. Мөн О.Бэлгүтэй 2022, 2025 оны Дэлхийн иогийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд хагас финалд шалгарсан.
Тэрээр 2025 оны дөрөвдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Энэтхэг улсын Нью Дели хотод зохион байгуулагдсан Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд 8 ангиллаар оролцон 1 алт 7 мөнгөн медаль гардан авлаа.
Мөн эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд М.Энхбилэг 3 мөнгө 1 хүрэл, А.Насандэлгэр 1 мөнгө, Н.Марал 3 хүрэл, Т.Ялгуун 2 хүрэл медаль хүртэж 18 медалийн тоогоор Азийн аварга шалгаруулах тэмцээндМонгол Улс хоёрдугаар байр эзэллээ.