Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

“ХААН Банк” ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа

“ХААН Банк” ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 0 минутын өмнө
“ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2024 оны нийт цэвэр ашиг 638.5 тэрбум төгрөгийн 58.5% болох нийт 373.5 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 195.35 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.
Зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл олгосны дагуу “ХААН Банк” ХК татвар суутгасны дараах дүн бүхий ногдол ашгийг өнөөдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийнхээ үнэт цаасны дансанд шилжүүллээ.
Эрхэм хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хүсэлт гаргаж, үнэт цаасны данснаас арилжааны банкан дахь данс руугаа ногдол ашгаа хүлээн авах юм.
undefined
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн