Паркинсоны өвчин ойрын хэдэн арван жилд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж. BMJ сэтгүүлд нийтлэгдсэн Хятад, Канадын их дээд сургуулийн судлаачдын гаргасан таамаглалаар дэлхий даяар мэдрэлийн доройтлын өвчтэй хүмүүсийн тоо 2021 онд 11.9 сая байсан бол 2050 он гэхэд 25.2 саяд хүрэхээр байна. Паркинсоны тархалт 2050 онд 100,000 хүнд ногдох 267 тохиолдол болж, сүүлийн гучин жилийн хугацаанд 76 хувиар өсөхөөр байгааг судалгаа харуулжээ.
Зүүн Азийн 10.9 сая орчим хүн 2050 онд Паркинсоны өвчнөөр өвчлөх нь бусад бүс нутгийнхаас илүү өндөр байна. Үүний зэрэгцээ Сахарын цөлөөс өмнөх Африкийн баруун хэсэгт хүн амын өсөлтөөс гадна хөгшрөлтөөс шалтгаалсан Паркинсоны өвчлөл ойрын хэдэн арван жилд (292 хувь) өсөх төлөвтэй байна.
Паркинсоны өвчлөл нэмэгдэхэд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ
Дасгал нь Паркинсоны болон бусад мэдрэлийн эмгэгээс хамгаалдаг байна. Газарзүйн байдал, нийгэм, эдийн засгийн нөхцөл, хүн амын бүтцийн өөрчлөлт, амьдралын хэв маяг, аж үйлдвэржилт, хотжилтоос үүдэлтэй уг өвчний өвчлөл нэмэгдэж байгааг судлаачид үзэж байна. Жишээлбэл, зарим судалгаагаар агаарын бохирдлыг Паркинсоны эрсдэлт хүчин зүйл гэжээ. Зарим пестицид, цэвэрлэгээний химийн бодис, микропластик зэрэг хүрээлэн буй орчны бусад бохирдуулагчдын судалгаа нь Паркинсоны эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг харуулж байгаа юм.
Их Британийн Паркинсоны өвчний судалгааны захирал Дэвид Декстер Евроньюс Эрүүл мэндийн агентлагт хэлэхдээ Паркинсоны өвчтэй хүмүүс болон тэдний асран хамгаалагчдад зориулсан судалгаа, эмнэлгийн тусламж, дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Паркинсоны өвчтэй хүмүүс сайн сайхан амьдрахад шаардлагатай эрүүл мэнд, үйлчилгээг авч чадахгүй байна" гэжээ.