Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваариа гаргажээ. Тэгвэл тавдугаар сард улс, аймгийн цолтнууд оролцсон найм, сумын цолтнуудын нэг барилдаан зохион байгуулах юм байна. Түүнчлэн, тавдугаар сарын 7, 15-нд Улаанбаатар хотын аварга шалгаруулах Чансаа өндөр бөхчүүдийн 3х3 халз барилдаан болно. Мөн тавдугаар сарын 17, 24, 31-нд үзэгчдийн саналаар тодруулсан "Монголын хүчтэн" шилдэг бөхчүүдийн багийн барилдаан зохион байгуулагдахаараа онцлогтой аж. Ингээд тавдугаар сарын заалны барилдаануудын хуваарийг танилцуулъя.
Тавдугаар сарын 2-нд: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан;
Тавдугаар сарын 3-нд: Чингэлтэй хайрхны хишиг Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан;