Дубай шоколад 2025 оны эхний гурван сард 22 сая долларын борлуулалт хийж, АНЭУ татваргүй барааны орлогыг дээд амжилтад хүргэхэд чухал нөлөөлжээ. Арабын Нэгдсэн Эмират улсад (АНЭУ) анх үйлдвэрлэсэн Дубай шоколад нь ТикТок дээр тархаж, дэлхий даяар шуугиан дэгдээж, эрэлт нь нэмэгдэж, АНУ болон бусад улс орнуудад хуулбарласан хувилбарууд нь мөн гарсан юм.
“Dubai Duty Free” компани 2025 оны эхний улиралд 565 сая ам.долларын борлуулалт хийсэн бөгөөд хоёрдугаар сарын борлуулалт шинэ дээд амжилт тогтоосон байна.
Анх "Can't Get Knafeh Of It" нэртэй шоколадны баарыг Эмират хотын “FIX Dessert Chocolatier” 2021 онд бүтээжээ. Тус баар нь дебют хийснээсээ хойш олон улсад ихээхэн нэр хүндтэй болсон, ялангуяа TikTok болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсаны дараа борлуулалт нь огцом өссөн. Анхны амттанаас санаа авч, шоколадны аварга том компаниуд болон АНУ-ын шоколадчид болон жижиглэн худалдаачид өөрсдийн хувилбарыг гарган, дэлгүүрт болон онлайнаар борлуулж эхэлсэн.
“Ramesh Cidambi”, “Dubai Duty Free” компанийн гүйцэтгэх захирал "Дубай" шоколадны гайхалтай амжилт нь “Fix Chocolate”, “Locali”, “I Love Dubai, Bateel”, “Al Nassma” зэрэг тусгай брэндүүдийн кондитерийн ангилалд ихээхэн хувь нэмэр оруулсан. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс уг амттанг амтлахыг харах үнэхээр гайхалтай байсан” гэжээ.
Дубайн шоколад дэлхий даяар улам бүр тархсаар байгаа бөгөөд өндөр нэр хүндтэй хэвээр байна.