Open iToim app
Парламент | 1 мин уншина

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Нийслэлийн Засаг даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох өргөдөлд гарын үсгийг durgudul системд цуглуулж эхэлжээ.
Өргөдлийг Сэржмядагийн Түвшинбилэг гэх иргэн санаачилсан бөгөөд дөрөвдүгээр сарын 25-наас эхэлж, тавдугаар сарын 25-ны хооронд гарын үсэг цуглуулж дуусах юм. Өнөөдрийн байдлаар 1,036 иргэн гарын үсэн зурж дэмжжээ. Хэрвээ 100 мянган иргэн дэмжвэл УИХ холбогдох байнгын хороонд хуваарилан холбогдох хуульд өөрчлөлт оруулах нөхцөл үүснэ.
Тус өргөдөлд, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонголтоор сонгодог болгох хуулийн шинэчлэлийн төслийг Монгол Улсын үндсэн хуулийн 58, 62-р заалтууд, Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын заалтуудад шинэчлэн оруулах хуулийн төслийг УИХ-р батлуулах шаардлагатай. Улаанбаатар хотын даргыг сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүсэх тул хотын иргэд бид өөрсдийн амьдралд шууд нөлөөлөх энэхүү чухал албан тушаалыг өөрийн сонголтоор сонгох эрхээ олж авах шаардлагатай” гэж үзжээ.
Г.Занданшатарыг УИХ-ын дарга байх үед иргэдтэй хамтран хууль санаачлах “D-Parliament” цахим портал, аппликейшныг нэвтрүүлсэн. Иргэд уг аппликейшнээр дамжуулан хууль санаачлах үйл ажиллагаанд оролцох эрхтэй болж байгаа.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн