Энэ бямба гарагт Ватикан дахь Ариун Петрийн талбайд болох Ромын Пап Францисын оршуулгын ёслолд сая, сая хүн оролцохоор хүлээж байна. Олон улсын төрийн тэргүүнүүд, Католик сүмийн удирдагчид болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гашуудал илэрхийлэгчид энэ арга хэмжээнд хүрэлцэн ирнэ.
Оролцохоо баталсан нэр хүндтэй зочид:
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ба тэргүүн хатагтай Мелания
Трампын хувьд энэ айлчлал хоёр дахь бүрэн эрхийн хугацаан дахь анхны гадаад айлчлал болно. Трамп Папын тухай “Тэр маш сайхан хүн байсан. Ялангуяа зовж яваа хүмүүсийг хайрладаг байсан” гэжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ба тэргүүн хатагтай Олена Зеленская
Зеленский “Тэр залбирлаараа итгэл найдвар өгдөг байсан. Украин ба энхийн төлөө үргэлж залбирдаг байв” хэмээжээ.
Их Британийн Умард Ирландын Ерөнхий сайд Киир Стармер
Тэрээр Папыг “ядуу, дарлагдагсад, мартагдсан хүмүүсийн төлөөх Пап байсан” хэмээн дурдаж байв.
Ханхүү Уильям III Чарльз хааны оронд оролцоно. Хаан өмнө нь 2005 онд II Пап Иоханы оршуулгад оролцож байв. Хаан Чарльз, Хатан хаан Камилла нар энэ сард Паптай ордонд нь сүүлчийн удаа уулзсан.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон
Испанийн Хаан VI Фелипе, Хатан хаан Летисия
Бразилийн Ерөнхийлөгч Лула да Силва, тэргүүн хатагтай Жанжа да Силва
Бразил бол дэлхийн хамгийн олон католик хүн амтай орон юм. Папыг таалал төгссөний дараа тус улс 7 хоногийн гашуудал зарласан.
Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жр.
Папыг “миний амьдралын хамгийн сайн Пап” хэмээн нэрлэсэн. Филиппин улс дэлхийд хамгийн олон католик хүн амтай улсуудын нэг билээ.
Бусад оролцох удирдагчид ба хаад, хатад:
Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда
ЕХ-ны Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен
Аргентины Ерөнхийлөгч Хавиер Милей
Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони ба Ерөнхийлөгч Серджо Маттарелла
Доминикан улсын Ерөнхийлөгч Луис Абинадер
Бельгийн Хаан Филипп ба Хатан хаан Матильда
Хорватын Ерөнхийлөгч Зоран Миланович
Эквадорын Ерөнхийлөгч Даниэл Нобоа
Ирландын Ерөнхий сайд Михаэль Мартин
Молдавын Ерөнхийлөгч Майя Санду
Норвегийн ханхүү Хаакон ба ханхүүгийн гэргий Метте-Марит
Латвийн Ерөнхийлөгч Эдгарс Ринкевичс
Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Лаксон
Шведийн Хаан Карл XVI Густаф ба Хатан хаан Силвия
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш