Уур амьсгалын өөрчлөлтийн төлөө тэмцэгчдийн чанга хашгиралдаанаас үүдэлтэйгээр дэлхий даяар нүүрснээс тэр даруй татгалзахгүй бол хэдхэн жилийн дараа дэлхий сөнөнө гэж бодох болсон. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нүүрсийг хэрэглээнээс халах ёстой гэдэгтэй санал нийлэхгүй байна. Тиймээс ч тэрбээр Америкийн нүүрсний салбарыг сэргээхэд чиглэсэн захирамжид гарын үсэг зурсан. Энэ шийдвэр нь Америкийн эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд сайн зүйл гэсэн үг.
Гол асуулт бол уур амьсгалын өөрчлөлтийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ
Уур амьсгалын өөрчлөлтийг үгүйсгэгчид анхааруулж байгаагаас үл хамааран сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд дэлхий улам бүр халж, илүү хурдан халж байгаа нь эргэлзээгүй. Энэ сайн мэдээ биш гэдгийг ойлгохын тулд та заавал эрдэмтэн байх албагүй. 2011 онд АНУ-ын цахилгаан эрчим хүчний 50 хувийг нүүрснээс үйлдвэрлэж байжээ. Одоо 15 хувь хүртэл буурсан. Обама, Байдены засаг захиргаа нүүрс олборлох боломжгүй болгохоор ажиллаж байсан. Трамп энэ салбарыг сэргээнэ гэж амласан.
Яагаад анхнаасаа нүүрсийг эрчимтэй онилсон бэ
Учир нь, нүүрс байгалийн хийнээс хоёр дахин нүүрсхүчлийн хий ялгаруулдаг. Хэдийгээр нүүрстөрөгчийн давхар исэл нь дэлхийн дулаарлыг үүсгэдэг хүлэмжийн хийнүүдийн дотроос хамгийн муу нь биш ч 80 орчим хувийг эзэлдэг.
Бид нүүрс шатаахын сөрөг талыг харж байгаа ч эерэг тал нь юу вэ
Нүүрс нь хадгалах, тээвэрлэхэд хялбар, мэдэгдэхүйц хямд эрчим хүчний эх үүсвэр юм. АНУ-д нүүрсийг ашиглан эрчим хүчээр хангаж, гадны эрчим хүч үйлдвэрлэгчдийн хараат байдлаас ангижруулах асар их нөөц бий. Мөн нүүрс нь салхи, нар гэх мэт сэргээгдэх эрчим хүчнээс илүү найдвартай. Эдгээр нь зөвхөн салхи шуургатай, нартай үед л ажилладаг. Хэдийгээр АНУ сүүлийн 20 жилийн хугацаанд нүүрсхүчлийн хийн ялгаруултаа бараг 16 хувиар бууруулсан ч Хятад улс ялгаруултаа 230 орчим хувиар нэмэгдүүлсэн байна. Хятад улс одоо АНУ-аас 240 хувиар илүү нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж байна.
Энэтхэгийн ялгаруулалт 2000 оноос хойш 300 хувиар өссөн байна. Азийн бусад орнууд (Хятад, Энэтхэгийг эс тооцвол) ялгаралтынхаа хэмжээг 64 хувиар нэмэгдүүлж, АНУ-аас давсан Орос ч мөн адил замаар явж байна. Эдгээр улсууд зогсоох шинж тэмдэг огт байхгүй бөгөөд тэд хамтдаа АНУ-аас тав дахин их нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг. Энэ нь нүүрснээс татгалзсанаар АНУ өөрсдийн үндэсний аюулгүй байдалд заналхийлж, олон арван мянган америкчуудыг ажилгүй болгож, дэлхийн байгаль орчинд ямар ч ашиг тусгүйгээр өөрсдөдөө илүү үнэтэй эрчим хүч бий болгосон гэсэн үг юм.
Үүн дээр нүүрсний ялгаруулалтыг 90 хувь хүртэл бууруулах боломжтой нүүрстөрөгчийг ялгаруулах, шингээх шинэ технологи бий гэдгийг нэмчих. Бид нөөц бололцоогоо нүүрсээ багасгахад чиглүүлэхийн оронд тэр чигтээ хөрөнгө оруулалт хийх ёстой байсан болов уу.
Түүнчлэн нүүрснээс татгалзахын оронд яаж цэвэр болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулж яагаад болохгүй гэж.