Open iToim app
Улс төр | 1 мин уншина

УИХ-ын даргын зөвлөх Т.Алтангэрэл олон улсын арбитрын 3 байгууллагад ажиллаж байна

УИХ-ын даргын зөвлөх Т.Алтангэрэл олон улсын арбитрын 3 байгууллагад ажиллаж байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш хуульч зөвлөхүүдээр ажлын албаа бүрдүүлж эхэлсэн. Түүний хууль зүйн бодлогын зөвлөхүүдийн нэг, хууль зүйн ухааны доктор Т.Алтангэрэл Сингапурын Олон улсын Арбитрын төв, Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх Олон улсын төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөл гэсэн олон улсын гурван ч байгууллагад арбитрчаар томилогдон ажиллаж байна.
Тодруулбал, SIAC буюу Сингапурын Олон улсын Арбитрын төв нь олон улсын худалдааны маргааныг шийдвэрлэдэг дэлхийн тэргүүлэгч байгууллага бөгөөд хил дамнасан арилжааны маргаанд оролцогч талуудад шударга, үр дүнтэй, найдвартай арбитрын үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ нэр хүндтэй юм.
ICSID буюу Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх Олон улсын төв нь гадаадын хөрөнгө оруулагч, улс орнуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэдэг, Дэлхийн банкны хүрээнд 1966 онд байгуулагдсан, АНУ-ын Вашингтон хотноо үйл ажиллагаа явуулж байна.
Харин KCAB буюу БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөл нь Азидаа төдийгүй дэлхийн улс орнуудад худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн маргаануудыг шийдвэрлэхэд түгээмэл сонголт болж буй худалдааны арбитрын тэргүүлэгч байгууллага юм.
Монголын Олон Улсын Арбитрын арбитрч, хууль зүйн ухааны доктор Т.Алтангэрэлийн хувьд олон улсад нэр хүндтэй, чухлаар тооцогдож буй арбитруудад ажиллаж буйг онцлоход таатай байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн