Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Garnet center” дэлгүүрт байрлах үнэт эдлэлийн дэлгүүрт дөрөвдүгээр сарын 16-17-ны шилжих шөнө 260 сая төгрөгийн эд зүйлсээ алджээ. Тус хэргийг үйлдсэн байж болзошгүй Ү, Ж нарыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, алдагдсан эд зүйлийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох зорилготой этгээдүүдийн үйлдэл олширч буй. Иймд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд та бүхэн харуул хамгаалалтаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.