2025 оны төсвийн тодотголоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийслэлийн өмчийн зарим эмнэлгийн барилгыг засварлаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-д их засвар хийж, шинэчлэхээр болов. Клиник төвийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор тусламж, үйлчилгээг дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс засвар дуустал Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах салбар амбулаторид түр хугацаагаар шилжүүлэхээр болсон. Тэгвэл өнөөдрөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүллээ.