Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

БНСУ-ын Ерөнхийлөгч асныг авлигын хэргээр буруутгажээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асныг авлигын хэргээр буруутгажээ
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Өмнөд Солонгосын прокурорууд Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг хээл хахуулийн хэргээр буруутгаж, Мүнийг засгийн эрх барьж байх үед агаарын тээврийн компанид хүргэнээ ажилд оруулсан гэж буруутгажээ.
Прокурорууд 2017-2022 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Мүнийг Тайландын “Eastar Jet” компанийг үүсгэн байгуулагч Ли Санг Жикээс цалин, орон сууцны зардал болон бусад санхүүгийн тусламж хэлбэрээр нийт 217 сая воны ($151,705) авлига авсан гэж буруутгаж байгаа юм.
Өмнөд Солонгосын хэвлэлүүд Мүны охин болон түүний нөхөр 2021 онд салсан гэж мэдээлсэн. Жонжү дүүргийн прокурорын газраас мэдэгдэл хийхдээ, Ли мөн Мүнийг авлига өгсөн, итгэлийг нь зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа хэмээжээ. Прокурорын газраас Мүний хүргэн асан нь агаарын тээврийн салбарт ажлын туршлагагүй байсан ч Тайланд дахь агаарын тээврийн компанид захирлын түвшний ажилтнаар ажилд орсон гэж мэдэгджээ. Тэрээр Тайланд дахь компанийн оффист хэсэгхэн хугацаанд ажиллаж, Өмнөд Солонгосоос буюу зайнаас ажиллах нэрийдлээр өндөр цалин авдаг байсан аж.

2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн