Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Монголын ховордсон загас агнуурын бүргэд Казиранга үндэсний цэцэрлэгт үзэгджээ

Монголын ховордсон загас агнуурын бүргэд Казиранга үндэсний цэцэрлэгт үзэгджээ
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 24
Ховордсон загас агнуурын бүргэд энэ оны гуравдугаар сарын 16-нд Энэтхэгийн Ассам мужийн Казиранга үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үзэгдсэнийг Бомбейн байгалийн түүхийн нийгэмлэгийн эрдэмтэд тэмдэглэжээ.
Уг  загасны бүргэдийг 2020 оны наймдугаар сарын 21-ний өдөр Монголын төв хэсэгт орших Бөөнцагаан нууранд тэмдэглэсэн болохыг Зэрлэг амьтан, байгаль хамгаалах төвийн (WSCC) доктор Батмөнх мөн онцолжээ. Түүнээс хойш Идэр гэх нэртэй уг бүргэд жил бүр Казиранга байгалийн цогцолборт газарт ирдэг болжээ.
Идэр үржлийн бус улиралд буюу 6-9-р сар хүртэл Бөөнцагаан нуурт байдаг байна. Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) улаан жагсаалтад "ховордож буй" гэж бүртгэгдсэн Палласын загасны бүргэд (Haliaeetus leucoryphus) нь бүх төрлийн загасны бүргэдээс хамгийн муу судлагдсан нь юм.
“BirdLife International”-аас нийтэлсэн тайланд дурдсанаар, XX зуунд энэ төрөл зүйлийн тоо эрс цөөрсөн байна. Популяцийн тоо буурч байгаа тул IUCN Палласын загасны бүргэдийг "эмзэг" зүйлийн ангилд (IUCN, 2016); 2021 онд хамгааллын статусыг "ховордсон" болгон өөрчилсөн (IUCN, 2023). Зэрлэг байгальд боловсорч гүйцсэн энэ төрлийн бодгальуудын тоо ойролцоогоор 2500-9999 байна (Birdlife International, 2016). Хамгийн том загас агнуурын бүргэдийн нэг гэгддэг Палласын загасны бүргэд өвлийн улиралд (11-р сараас 3-р сар хүртэл) Казирангад үржиж, улмаар жил бүр Монгол руу нүүдэллэдэг байна.
Казиранга үндэсний цэцэрлэгт хүрээлэн, нөөц газрын захирал, доктор Сонали Гош "Казиранга бол дэлхийн Палласын загасны бүргэдийг үзэх хамгийн тохиромжтой газруудын нэг" гэжээ. Төв Азийн нислэгийн зам (CAF) нь Сибирийн хамгийн хойд хэсгийн үржлийн нутгаас Баруун болон Өмнөд Ази, Мальдив болон Британийн Энэтхэгийн далайн нутаг дэвсгэрийн хамгийн өмнөд хэсгийн үржүүлгийн бус нутаг хүртэлх нүүдлийн замыг багтаасан дэлхийн усны шувуудын есөн замын нэг юм. Нүүдлийн 182 зүйлийн усны шувуудын 279 популяцийг хамарсан уг нислэгийн зам нь Хойд, Төв, Өмнөд Ази, Өвөр Кавказын 30 улсыг хамардаг байна.
Эх сурвалж: MSN.COM

2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн