Open iToim app
Спорт | 2 мин уншина

Хэнтий аймгийнхны итгэлийн оч Д.Алтанцоож арслангийн онцлох 8 баримт

Хэнтий аймгийнхны итгэлийн оч Д.Алтанцоож арслангийн онцлох 8 баримт
Нийтэлсэн 2 цагийн өмнө
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Д.Алтанцоожийн онцлох 8 баримтыг хүргэж байна. Тэрээр улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд гурав дахь түрүүгээ хүртэж улсын цолонд ойрхон яваа гэдгээ баталсаар буй. Хамгийн сүүлд гэхэд Маамын Лхагвын нэрэмжит барилдаанд улсын том цолтой бөхчүүдтэй тунан тунасаар түрүүлсэн. Ингэхдээ О.Хангай аваргыг давж түрүүлсэн билээ. Аваргыг давж аварга болдог гэдэг. Бөх сонирхогчид түүнийг жудагтай, хөгжилтэй, сайн бөх гэж дэмждэг.
  1. Тэрээр 1995 оны хоёрдугаар сарын 26-нд мэндэлсэн.  Өндөр 183 см, жин 130кг. "Хан Хэнтийн Аварга" дэвжээ, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Юү Эл И" ХХК-ийн бөх.
  2. Д. Алтанцооож 2014 онд сумын заан болж 2015 онд цолоо баталжээ. Тэрээр сумын цолтой бөхчүүдийн барилдаанд гурван удаа 10 давж түрүүлсэн. Мөн нэг удаа үзүүрлэж, олон удаа шөвгөрчээ. 
  3. 2019 оны Хэнтий аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. Улмаар 2020 оны Хэнтий аймгийн баяр наадамд аймгийн арслан З.Наранбаатараар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртжээ. 
  4. Түүнчлэн, дөрвөн жилийн дараа буюу 2024 оны Говьсүмбэр аймгийн баяр наадамд түрүүлж "хурц" чимэг нэмсэн. Мөн Орхон аймгийн баяр наадамд долоо давж үзүүрлэн эрэмбээ ахиулаад байна. Түүний төрсөн нутгаас Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Улсын арслан Э.Оюунболд нар мэндэлжээ. 
  1. Д.Алтанцоож улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд 2024 оны тавдугаар сард болсон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 100 жилийн ойд зориулсан, аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит барилдаанд анх удаа түрүүлсэн. Уг барилдаанд Улсын начин Ө.Батзул агсан үзүүрлэсэн юм. Дараагаар нь 2024 оны арванхоёрдугаар сарын сүүлээр болсон "Азтай залуус 12-р сар" аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаанд  түрүүлсэн. Хамгийн сүүлд Маамын Лхагвын нэрэмжит барилдаанд гурав дахь түрүүгээ хүртсэн.
  2. Мөн гурван удаа үзүүрлэсэн. Эхнийх нь 2023 оны долоодугаар сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын 100 жилийн ойд зориулсан, улсын арслан Л.Чимэд, улсын начин Ц.Гочоодорж, улсын начин А.Нагнайдорж нарын нэрэмжит, наадмын сорилго барилдаан байв. Удаах нь өнгөрөгч аравдугаар сард болсон Булган аймгийн Сайхан сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаан  юм. Дараа нь нэгдүгээр сард болсон "Атар" хэвийн боовны нэрэмжит барилдаанд үзүүрлэсэн.
  3. Үүгээр зогсохгүй тэрээр оролцсон барилдаан бүрдээ дээгүүр барилддаг бөгөөд олон ч удаа шөвгөрч байсан. Тодруулж хэлбэл Д.Алтанцоож одоогоор улс, аймгийн цолтой бөхчүүдийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж
  4. Бөх сонирхогчид түүнийг “Хүрз гарт” хэмээн хочилдог. Тэрээр улсын цолонд ойрхон бөхөөр олон жил нэрлэгдэж байгаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн