Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

”ХААН Банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

”ХААН Банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 24
“ХААН Банк” ХК-ийн 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал танхим болон цахим хосолсон хэлбэрээр 2025 оны 4-р сарын 24-ний өдөр ХААН Банкны Сөүл оффисын ХААН театрт амжилттай болж өндөрлөлөө.
Хувьцаа эзэмшигчдийн энэ удаагийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хувьцаа эзэмшигчдэд танилцууллаа. Үүнд:
  • “ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга:
  • “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;
  • 2024 оны чанаргүй зээлийг холбогдох эрсдэлийн сангаас хаасан тайлангийн танилцуулга;
  • “ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК-иас “Банкны 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлан”-гийн дүгнэлтийн танилцуулга.
Мөн тус хуралд оролцсон саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчдийн санал хураалтаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж баталсан болно. Үүнд:
  1. “ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг батлав.
  2. ТУЗ-ийн 2025 оны зардлын төсвийг батлав.
  3. “ХААН Банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах шинэчилсэн төлөвлөгөө”-ний төслийг батлав.
“ХААН Банк” ХК
                                    
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн