ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Төгрөг нуурын орд"-той холбоотой хэргийн баримт материалуудыг хуулийн байгууллагуудад хүргүүлсэн тухайгаа мэдэгдсэн билээ. Тэрээр "Монголын баялаг аль нэгэн намын өмч, аль нэгэн улстөрчийн хувийн хөрөнгө хэрхэвч биш. Аль намын, хэн эзэмшсэн байх нь энд огт хамаагүй. Тиймээс хуулийн дагуу авах ёстой нуураа ч, худгаа ч, овоо, овоолгоо ч авна" гэж хэлж байсан. Уг хэрэгтэй холбоотой асуудлын талаар өнөөдөр /2025.04.24-нд/ гурван байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг мэдээллээ.