Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

NRCC: Эдийн засаг дахь иргэдийн хүлээлт ямар байгааг танилцуулав

NRCC: Эдийн засаг дахь иргэдийн хүлээлт ямар байгааг танилцуулав
Нийтэлсэн 42 минутын өмнө
Эн Ар Си Си ХХК хэрэглэгчийн итгэлийн индексийн тайлангийн 2025 оны I улирлын үр дүнг танилцуулсан юм. Уг тайланд иргэд мөнгөн хөрөнгөө ямар хэлбэрээр байршуулахыг илүүд үзэж байгаа болон ирэх нэг жилийн хугацаанд үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөнө гэж хүлээж байгаа талаар судалсан. Мөн ирэх зургаан сарын хугацаанд ам.долларын ханш болон орон сууцны үнийн өөрчлөлтийн талаарх иргэдийн хүлээлт ямар байгааг танилцууллаа.
Эн Ар Си Си компани хэрэглэгчийн итгэлийн судалгаагаар иргэдээс мөнгөн хөрөнгийг өнөөгийн нөхцөлд ямар хэлбэрээр хадгалахыг илүүд үзэхийг тандан судлахад, 35 хувь нь мөнгөн хөрөнгийг төгрөгөөр, 30 хувь нь биет хөрөнгөөр, 21 хувь нь гадаад валютаар, 11 хувь нь бусад хэлбэрээр хэмээн хариулжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төгрөгөөр мөнгөн хөрөнгөөр хадгална гэж хариулсан иргэд 5 функтээр буурсан. Харин биет хөрөнгөөр хадгална гэж хариулсан иргэд 4 функтээр өссөн байна.
Үнийн түвшний хувьд иргэдийн дийлэнх нь ирэх нэг жилийн хугацаанд үнэ өснө гэсэн хүлээлттэй байгаа юм. Үнийн түвшнээр инфляцыг хэмжсэн бөгөөд иргэд нэг жилийн хугацаанд инфляц 10 хувьтай байна гэсэн хүлээлттэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5 функтээр буурчээ. Хөдөө амьдарч буй иргэд үнийн түвшнийг 11 хувьтай байна гэж үзсэн бол хотод амьдарч буй иргэд 9.5 хувь байна гэсэн хүлээлттэй байжээ.
Иргэдийн 40.4 хувь нь валютын ханш цаашид өснө гэжээ. Энэ нь өмнөх улирлаас 0.8 функтээр бага байгаа юм. Ирэх зургаадугаар сард хүлээгдэж буй ам.долларын ханш 3543 төгрөг байна. Энэ улиралд валютын ханшны талаарх тодорхой бус байдал бага зэрэг буурсан.
Орон сууцны үнийн өөрчлөлтийн талаарх хүлээлтэд үндэслэн орон сууцны үнийн хүлээлтийн индекс 100-аас өндөр бол өснө гэсэн хүлээлт үүснэ. Харин 100-аас бага бол буурна гэсэн хүлээлт давамгайлж байгаа юм. Энэ улиралд иргэдийн 68.2 хувь нь ирэх нэг жилд орон сууцны үнэ өснө гэж хүлээж байна. Энэ нь өмнөх улирлаас 1.2 функтээр өсжээ. Индексийн утга 185 хүрсэн бөгөөд өмнөх улирлаас 9 функтээр доогуур үзүүлэлттэй байгаа юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн