Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Путин Украинтай шууд энхийн хэлэлцээ хийхийг санал болгож, гал зогсооход нээлттэй гэдгээ мэдэгджээ

Путин Украинтай шууд энхийн хэлэлцээ хийхийг санал болгож, гал зогсооход нээлттэй гэдгээ мэдэгджээ
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 23
Украины Ерөнхийлөгч Зеленский "Киев Их Британи руу төлөөлөгчдөө илгээж, АНУ болон бусад барууны орнуудын бие төлөөлөгчидтэй уулзуулна" гэдгээ мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд энхтайван тогтоох сонирхолтой буйгаа илэрхийлж байсан. Лондоны хэлэлцээ нь өнгөрсөн долоо хоногт Парист болсон уулзалтын үргэлжлэл бөгөөд АНУ, Европын улсууд гурван жил гаруй үргэлжилсэн дайныг зогсоох арга замыг хэлэлцсэн юм. Путин ОХУ-ын төрийн мэдлийн телевизид яриа өгөхдөө Улаан өндөгний баярын үеэр гэнэтийн 30 цагийн гал зогсоох хэлэлцээр хийснийхээ дараа тулаан дахин эхэлсэн гэж мэдэгджээ.
Вашингтон эвлэрлийн хугацааг сунгахыг дэмжинэ гэдгээ мэдэгдээд буй. Энгийн объектуудад гал зогсоох гэрээг 30 хоногийн хугацаатай сунгахыг уриалсан Зеленский ням гарагт болсон гал зогсоох хэлэлцээрийн үеэр Оросын довтолгоонууд үргэлжилсээр байгаа нь Москва дайныг сунгах санаатай байгааг харуулж байна гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар хэрвээ талууд хэд хоногийн дотор ахиц дэвшил гаргахгүй бол Вашингтон энхийн хэлэлцээг бүрмөсөн орхиж магадгүй гэж мэдэгджээ.
Путин ОХУ-д нэгтгэсэн гэж мэдэгдсэн бүх газар нутгаа Украинд шилжүүлэн өгч, байнгын төвийг сахих байр суурийг хүлээн зөвшөөрөх зэрэг шаардлагаасаа хараахан буцаагүй байна. Песков "Ерөнхийлөгч Путин болон Оросын тал энхийн замаар шийдвэрлэхийг эрэлхийлэхэд нээлттэй хэвээр байна. Бид Америкийн талтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд мэдээж энэ ажил үр дүнгээ өгнө гэж найдаж байна" гэжээ.
Үүний зэрэгцээ, Оросын арми Украины Хар тэнгисийн Одесса боомтын суурин газрууд руу нэг шөнийн дотор нисгэгчгүй онгоцоор бөөнөөр нь довтолж, олон орон сууц эвдэрсэн гэж орон нутгийн албаныхан мягмар гарагийн үүрээр мэдэгджээ.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн