Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Хятад Трампын худалдааны тактик нь "арьсаа бартай наймаалцах" шиг үр дүнд хүргэнэ гэжээ

Хятад Трампын худалдааны тактик нь "арьсаа бартай наймаалцах" шиг үр дүнд хүргэнэ гэжээ
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 22
АНУ худалдааны түншүүддээ гаалийн татвараас чөлөөлсний хариуд Бээжин өөрийн ашиг сонирхлоо өөр улс орнуудад худалдах гэсэн аливаа оролдлогыг тууштай эсэргүүцэж, хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа.
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Вашингтон харилцан бие биедээ эдийн засгийн дарамт шахалт үзүүлж буйг шалтаг болгон ашиглаж, олон улсын хэм хэмжээг зөрчсөн нь нэг талын дээрэлхэлт бөгөөд шударга ёсны нөмрөг дор эдийн засгийн ноёрхол тогтоож байна гэжээ. Тэрээр "Бусдын ашиг сонирхлыг түр зуурын ашиг сонирхлоор солихыг оролдох нь бартай арьсаа наймаалцаж байгаатай адил бөгөөд энэ нь зөвхөн сөрөг үр дагавар авчрах болно" хэмээсэн байна.
Гадаадын Засгийн газруудад Хятадын эрх ашгийг хохироосон аливаа хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тус яам анхааруулжээ. "Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл Хятад улс үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хатуу хариу арга хэмжээ авах болно" гэдгийг хэвлэлийн төлөөлөгч онцлоод Бээжинд эрхээ хамгаалах чадвартай гэжээ.
Протекционизм болон эдийн засгийн нэг талт үзэл рүү буцах нь бүх улс оронд хохирол учруулах болно гэдгийг тус яам анхааруулж, АНУ-ын худалдааны дарамт шахалтыг эсэргүүцэж, дэлхийн худалдааны шударга тогтолцоог дэмжихийн тулд хамтын хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.
Эх сурвалж: Scmp.com
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн