Улаан өндөгний баяр бол дэлхий даяарх Христэд итгэгчдийн итгэл найдвар, шинэчлэлтийн үе юм. Гэвч энэ жил Пап лам Франциск Улаан өндөгний баярын үеэр таалал төгссөн нь уйтгар гуниг авчирлаа.
Ромын пап XVI Бенедиктийн дараа пап ламаар сонгогдохдоо Франциск 76 настай байжээ. Одоо католик сүм шинэ пап ламыг сонгох ёстой. Одоогоор залгамжлагч тодроогүй байна. Чуулган гэж нэрлэгддэг нууц хуралдааны үеэр дараагийн пап ламыг сонгоно. Энэ нь Ватиканы доторх Сикстин сүмд болдог. Зөвхөн 80-аас доош насны кардиналууд санал өгөх эрхтэй.Энэ удаад 252 кардиналаас 138 нь оролцоно гэсэн үг.
Нэр дэвшигч ялахын тулд нийт сонгогчдын гуравны хоёрын санал авах шаардлагатай. Италийн Пьетро Паролин дараачийн пап ламаар сонгогдох өндөр магадлалтай хүнээр нэрлэгдээд байна. Тэрээр дипломат харилцааны чиглэлээр олон жилийн туршлагатай бөгөөд Ромын Пап лам Францискийн бодлогыг үргэлжлүүлэгч гэгддэг. Өөр нэг боломжит сонголт бол Конго улсын иргэн Фридолин Амбонго Бесунгу бөгөөд тэрээр илүү уламжлалт байр суурийг баримталдаг байна. Түүнчлэн Нидерландын Вим Эйк, дүрвэгсдийг Европ руу нэвтрүүлэхийг эсэргүүцдэг Унгарын Питер Эрдо нарын нэр дурдагдаж байна. Үүнээс гадна Филиппинээс ирсэн Луис Антонио Тагл Азиас сонгогдсон анхны пап болж магадгүй байна. Мөн Мальтагийн Марио Грех, Италийн Маттео Зуппи нар дараагийн папаар сонгогдох магадлалтай хүнээр нэрлэгдэж байна.