Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн финалын эхний тоглолтод Бишрэлт Металл багийн легионер тоглогч Дэвон Скотт Хасын Хүлэгүүд багийн төвийн тоглогч Б.Азбаярын дагзан тус газар цохиж унагааснаар талбайгаас хөөгдсөн юм.
Энэхүү үйлдлийнхээ араас Скотт өөрийн цахим хаягаараа дамжуулж хөгжөөн дэмжигчид болон Б.Азбаяраас уучлал гуйжээ. Харин Бишрэлт Металл багийн удирдах зөвлөлөөс Дэвон Скоттыг дараагийн хоёр тоглолтод тоглуулахгүй байх шийдвэр гаргасан байна.
Хэдий Бишрэлт Металл эхний тоглолтдоо ялсан ч дараагийн хоёр тоглолтод Байрон Весли гэх ганцхан легионер тоглогчтой финалыг үргэлжлүүлэхээр болсон юм. Мөн тус багийн Н.Мөнхчөдөр өмнөх цувралд гэмтсэнээр багийн бүрэлдэхүүн улам хүнд байдалд ороод байна. Харин нөгөө талаас Б.Азбаярын бэртэл одоогоор тодорхойгүй байна.