Open iToim app
Факт | 1 мин уншина

Сэрэмжлүүлэг: Бага насны гурван хүүхэд галд өртөж нас баржээ

Сэрэмжлүүлэг: Бага насны гурван хүүхэд галд өртөж нас баржээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 22
Гал түймрийн улмаас бага насны гурван хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан байна.
Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын хоёр багт айлын байшин шатаж байна гэх мэдээлэл энэ сарын 21-ний 16:30 цагийн орчимд онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу очиход харамсалтай нь гал түймэрт 3-5 насны гурван охин өртөж нас барсан байна.
Нийтийн цэвэрлэгээнд дөрвөн хүүхэдтэй цэцэрлэгийн багш татагдсан бөгөөд бага насны дүү нараа харж байсан зургаадугаар ангийн охиныг ч мөн сургуулиас нь цэвэрлэгээнд дууджээ. Охин гэртээ дүү нараа цоожлоод үлдээх үеэр гал гарсан байна. Уг хэргийг ЦЕГ-аас шалгаж байгаа аж.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн