Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Пап лам Франциск таалал төгсжээ

Пап лам Франциск таалал төгсжээ
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Пап лам Франциск 88 насандаа таалал төгссөн талаар Ватиканаас мэдэгджээ.
Ромын хамба лам, Католик сүмийн тэргүүн хамба лам 2013 онд өмнөх хаан XVI Бенедикт огцорсны дараа пап болсон юм. Түүнийг нас барсан тухай Кардинал Кевин Фаррелл Ватиканаас гаргасан мэдэгдэлдээ мэдэгджээ.
Мэдэгдэгд "Өнөө өглөө 7.35 цагт Ромын бишоп Франциск Эцэгийн гэрт буцлаа. Түүний бүх амьдрал эзэн болон сүмд үйлчлэхэд зориулагдсан. Тэр бидэнд хамгийн ядуу, гадуурхагдсан хүмүүсийн төлөө амьдрахыг заасан” гэжээ.
Шинэ пап ламыг сонгох үйл явц буюу ерөнхийдөө папыг нас барснаас хойш 15-20 хоногийн хооронд явагддаг. Хоёрдугаар сарын 14-нд пап ламыг бронхитоо эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтсэн. Харин дараа нь Ватикан түүнийг уушгины хатгалгаа туссан гэж мэдээлсэн бөгөөд шинжилгээгээр цус багадалттай цусан дахь ялтас багатай нь тогтоогдсон учраас цус сэлбэсэн гэсэн мэдээлэл гарч байсан. Хоёрдугаар сарын 22-нд Пап ламыг удаан үргэлжилсэн амьсгалын замын хямралын дараа биеийн байдал нь хүнд байгаа гэж мэдэгдсэн. Тэрбээр удаан хугацааны турш эмнэлэгт хэвтсэн бөгөөд эмч нар түүний биеийн байдал "хүнд" хэвээр байна гэж мэдэгдэж байсан.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн