Хүн амын тооллогын товчооноос 2100 он хүртэлх хугацаанд дэлхийн хүн ам хэрхэн өөрчлөгдөхийг харуулсан бөгөөд зарим улс орны хүн ам хэдэн зуун мянгаараа буурах бол зарим улсад хүн ам өсөхөөр байна.
Хүн амын тооллогын товчоо 2100 онд дэлхийн хүн ам 8.1 тэрбумаас 10.9 тэрбум болж өснө гэж таамаглаж байсан. Хүн амын хамгийн их өсөлт Сахарын цөлөөс өмнөх Африкт ажиглагдах аж. Жишээлбэл, Конго улс 115 сая хүн амтай бөгөөд зууны эцэс гэхэд 584 сая болж өсөх төлөвтэй байна. АНУ одоогоор 336.5 сая хүн амтай бөгөөд 2100 он гэхэд 365.6 саяд хүрч багасах төлөвтэй байна. Хятад, Энэтхэг хоёр одоогоор ойролцоогоор 1.4 тэрбум хүн амтай. Хятадын нэг хүүхдийн бодлого сөрөг үр дагавар дагуулж, 2100 онд тус улсын хүн ам зүйд өндөр настнууд буюу 75-79 насныхан дийлэнх болно гэж таамаглаж байна.
Атлантын зөвлөлөөс гаргасан баримт бичигт дайны улмаас нас баралтын түвшин ихэссэн, дайнаас зугтахын тулд Оросоос дүрвэж буй хүмүүс, цэрэг татлага зэрэг нь хүн ам зүйн уналтад нөлөөлж байгаа аж. Өмнөд Солонгосын хүн ам 2100 онд эрс өөрчлөгдөх төлөвтэй байна. 2100 онд тус улсын хамгийн том насны бүлэг нь 85-89 насныхан байна.