Open iToim app
Бусад | 2 мин уншина

Судалгаа: Ганц бие хүмүүс сэтгэл гутралд орох магадлал өндөр байдаг

Судалгаа: Ганц бие хүмүүс сэтгэл гутралд орох магадлал өндөр байдаг
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 19
Германы мэргэжилтнүүд 50-аас дээш насны 77,000 гаруй насанд хүрэгчдийн дунд судалгаа хийж, тэдний зан чанарыг сэтгэл судлаачид юу гэж үзэж буйг харьцуулжээ. Хэзээ ч гэр бүлийн харилцаанд орж байгаагүй хүмүүс харилцаанд байгаа хүмүүсээс бага "сэтгэл ханамжтай" байжээ. Ганц бие хүмүүс хамтрагчтай хүмүүсээс илүү сэтгэлээр унадаг байна. Судалгааны зохиолч, Германы Бременийн их сургуулийн ахлах судлаач Жулиа Стерн "Насан туршдаа ганц бие байдаг хүмүүс болон гэр бүлтэй эсвэл хамтрагчтай хүмүүсийн хооронд ялгаа их бий. Миний хувьд ганц бие хүмүүст илүү анхаарал тавих ёстой гэж үзэж байна" гэжээ.
Өнгөрсөн сард "Psychological Science" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд судлаачид 28 орны 50-аас дээш насны 77,064 насанд хүрэгчдээс ярилцлага авчээ. Оролцогчдын олонх нь (57 хувь) эмэгтэйчүүд, бараг гуравны хоёр нь тэтгэвэрт гарсан хүмүүс байв. Судалгаанд хамрагдсан 10 насанд хүрсэн хүний бараг ес нь эцэг эх байсан бөгөөд дундаж нас нь 68 байна. Эдгээр оролцогчдын бараг 5000 (зургаан хувь) нь хэзээ ч гэрлэж байгаагүй, 2400 (гурван хувь) нь удаан хугацааны харилцаатай байгаагүй байна. Судлаачид оролцогчдоос амьдралынхаа сэтгэл ханамжийг 0-ээс 10 хүртэлх оноогоор үнэлэхийг хүссэн бөгөөд 0 нь "бүрэн сэтгэл ханамжгүй", 10 нь "бүрэн сэтгэл хангалуун" байна. Насан туршдаа ганц бие байсан хүмүүс өмнө нь үерхэж байсан эсвэл одоо үерхэж байгаа хүмүүстэй харьцуулахад амьдралдаа сэтгэл хангалуун бус байжээ. Ганц бие хүмүүс яагаад сэтгэл хангалуун бус байдаг нь тодорхойгүй байна гэдгийг багийнхан мөн онцолжээ.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн
20 минутын өмнө
    •    
1 мин уншина
33 минутын өмнө
    •    
1 мин уншина
3 цагийн өмнө
    •    
1 мин уншина
3 цагийн өмнө
    •    
3 мин уншина
3 цагийн өмнө
    •    
4 мин уншина
4 цагийн өмнө
    •    
2 мин уншина
5 цагийн өмнө
    •    
1 мин уншина
7 цагийн өмнө
    •    
2 мин уншина
7 цагийн өмнө
    •    
2 мин уншина
7 цагийн өмнө
    •    
1 мин уншина
7 цагийн өмнө
    •    
7 мин уншина
8 цагийн өмнө
    •    
8 мин уншина
8 цагийн өмнө
    •    
6 мин уншина
8 цагийн өмнө
    •    
2 мин уншина
8 цагийн өмнө
    •    
3 мин уншина
9 цагийн өмнө
    •    
1 мин уншина
23 цагийн өмнө
    •    
2 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
2 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
3 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
3 мин уншина