Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Трампын шийдвэрийг эсэргүүцсэн гадаад оюутнууд шүүхэд хандаж эхэлжээ

Трампын шийдвэрийг эсэргүүцсэн гадаад оюутнууд шүүхэд хандаж эхэлжээ
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 18
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа олон мянган оюутны АНУ-д үлдэх эрхийг цуцалж эхэлсний дараа олон улсын оюутнууд АНУ-ын шүүгчдэд хандан албадан гаргахыг хориглосон захирамж гаргахыг шаардаж эхэлжээ.
Дөрөвдүгээр сарын 15-нд л гэхэд Массачусетс, Монтана, Висконсин, Вашингтон зэрэг долоон мужийн  шүүгч Трампын өргөн хүрээтэй цагаачлалын эсрэг тэмцлийн нэг хэсэг болох тус улсын Засгийн газар АНУ-д байх хууль ёсны үндэслэлийг цуцалсны дараа цагаачлалын албаныханд оюутнуудын эсрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон  захирамж гаргажээ.
АНУ-ын Бостоны дүүргийн шүүгч Патти Сарис дөрөвдүгээр сарын 15-нд болсон шүүх хурлын үеэр Массачусетсийн технологийн их сургуулийн (MIT) 22 настай хятад оюутныг баривчлахыг хориглосон шийдвэр мөн  гаргасан байна.  Холбооны Засгийн газар ойролцоогоор 1.1 сая гадаад оюутныг виз эзэмшигчийн мэдээллийн сангаас хассанаар оюутнуудыг албадан гаргаж магадгүй эрсдэл бий болоод байгаа юм.
Уг мэдээллийн сан нь визний нөхцөлийн хэрэгжилтийг хянаж, гадаад оюутнуудын хаяг, төгсөлтийн явц болон бусад мэдээллийг бүртгэдэг. Мэдээллийн санд үлдэхийн тулд оюутны виз эзэмшигчид хөдөлмөр эрхлэхэд тавигдах хязгаарлалт, хууль бус үйл ажиллагаанаас зайлсхийх зэрэг нөхцөлүүдийг дагаж мөрдөх ёстой. Трамп нэгдүгээр сарын 20-нд албан тушаалдаа орсноос хойш 4700 гаруй оюутныг АНУ-ын Цагаачлалын алба болон Гаалийн хяналтын газраас Оюутны болон солилцооны зочдын мэдээллийн систем гэж нэрлэдэг мэдээллийн сангаас хассан талаар Америкийн Цагаачлалын хуульчдын холбоо мэдээлжээ.
Эх сурвалж: Straitstimes.com
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн