Open iToim app
Үйл явдал | 5 мин уншина

Сурвалжилга: Газар тариалан, мал аж ахуй бол хүн ардын амьдралыг тэтгэгч эх булаг юм

Сурвалжилга: Газар тариалан, мал аж ахуй бол хүн ардын амьдралыг тэтгэгч эх булаг юм
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 18
Хүнс хөдөө аж, ахуйн салбарын үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр /2025.04.18-нд/ Соёлын төв өргөөнд болов. Тус арга хэмжээнд ХХААХҮ-ийн салбарын үе үеийн лидерүүд оролцсон юм. Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөрсдийн хичээл зүтгэлийг зориулсан гавьяат хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.
undefined
Монголын жимс жимсгэнийн үндэсний холбооны тэргүүн, гавьяат эдийн засагч, доктор Д.Насанжаргал: Салбарын 100 жилийн ой маш өргөн хүрээтэй болж байна. 100 жилийн ойг угтаж салбарын яам, бизнес эрхлэгчид, эрдэм шинжилгээ сургалтын байгууллагууд маш олон төрлийн арга хэмжээг зохион байгууллаа. Ялангуяа газар тариалангийн хувьд Атарын IV аян буюу Тариалангийн тогтвортой хөгжил гэсэн том үйл ажиллагааны төлөвлөгөө батлаад явж байна. Мал аж ахуйн хувьд Цагаан алт, Хүнсний хувьсгал гэх Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрийг Засгийн газраас дэмжин хэрэгжүүлж байна. Энэ бол манай Хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хүчтэй түлхэц болох юм. Нөгөө талдаа Хөдөө аж ахуйн салбараас гарч буй бүтээгдэхүүнийг, хүнсний болон хөнгөн үйлдвэрийн чиглэлтэй бүтээгдэхүүнийг боловсруулах ажил учир дутагдалтай байна. Техник, технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн хүчин чадал хангалттай биш байна. Энэ тал дээр цаашдаа анхаарах шаардлагатай юм.
Миний хувьд 2007 оноос хойш жимс, жимсгэнийг үйлдвэрлэж, 2010 оноос тэтгэвэртээ гарсан. Газар тариалангийн салбартаа хамгийн хоцронгуй байгаа нь жимсний салбар юм. Миний бие 2000-2004 оны хооронд сайдаар ажиллаж байсан хүний хувьд нэгээхэн хэсгийг ч болов өөд нь татахаар тус дэм болох юмсан гэсэн санаагаар зөвлөн ажиллаж байна.
Засгийн газрын чацаргана, жимс жимсгэнэ хөтөлбөр болон Атарын IV аяны төлөвлөгөөнд оролцоод явж байгаа. Жимсний хэрэгцээ хүн амын хүнсний хэрэгцээнд нэмэгдэж байна. Тиймээс бид дотоодынхоо тариалалтыг нэмэгдүүлж импорт орлох жимсний тариалалтыг нэмэгдүүлэх шаардлага байгаа юм. Зөвхөн төвдөө эрдэм шинжилгээний хүрээлэнтэй байх биш бүс нутгуудад ч эрдэм шинжилгээний, судалгааны төвүүдийг байгуулж бүс нутгуудын уур амьсгал, хөрсний онцлогт таарах судалгааг хийж байж улсын хэмжээнд ганцхан жимс жимсгэнэ бус газар тариалан мал аж ахуйн аль ч салбаруудыг хөгжүүлэхэд том түлхэц болох юм. 
undefined
ХХААХҮ-ийн сайд асан Ч.Улаан: Хөдөө аж ахуйн салбарынхаа нийт ажилтан, албан хаагч болон малчид тариаланч ард иргэддээ Хүнс хөдөө аж ахуйн яам байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ салбар бол манай улсын ард иргэдийн амьдралыг тэтгэгч эх булаг юм. Улс орны хөгжлийг тэтгэх үндэс суурь юм. Тийм ч учраас энэ салбар бол тэргүүлэх салбар мөн. Энэ салбарын үйл ажиллагаа хөгжил дэвшил ямар байхаас Монгол Улсын хөгжил дэвшил, Монгол хүний аж амьдралын чанар шууд хамаарна. Уг салбарт төр засаг анхаарал хандуулж бүх талын дэмжлэг үзүүлж байна. Мөн энэхүү салбарт ажиллаж буй хүмүүс ч хичээн чармайж ажиллаж байгаа. Байгаа нөөц бололцоогоо бүрэн дайчилж ашиглавал Монгол Улс хоол хүнс, хувцас, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээр өөрсдийгөө бүрэн хангах боломжтой.
Бидний үед чухал хөтөлбөрүүдийг эхлүүлж байсан. Ялангуяа экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн түүхий эдийн үнэгүйдлийг арилгах, мал аж ахуйн түүхий эдийг дотооддоо иж бүрэн боловсруулах, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, Атарын V аяныг эхлүүлэх бодлого баримт бичгийг боловсруулах зэрэг асуудлууд дээр ажилласан. Эдгээр хөтөлбөрүүд нь цаашдаа улам өргөжин ноолуур хөтөлбөр, арьс шир хөтөлбөр, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулах, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дотооддоо нэмэгдүүлэх зэрэг олон хөтөлбөрүүдийг эхлүүлсэн байна. Эдгээр нь цаашдаа амжилттай үргэлжилж үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. 
undefined
Хөдөө аж ахуйн анхны гавьяат агрономч Г.Даваадорж: Энэхүү салбарт сангийн аж ахуйн агрономоос эхлээд аймгийн агроном тэгээд Эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, Хөдөө аж ахуйн яаманд Газар тариалан эрхэлсэн орлогч сайд, Газрын дарга гэсэн эдгээр ажлуудыг 40 жил хийгээд 2008 онд тэтгэвэрт гарсан. Үүнээс хойш энэ салбарынхаа гадаадын төсөл хөтөлбөрүүддээ өнөөг хүртэл ажиллаж байна.
Одоо би хөдөө аж ахуйн хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Энэ төсөл дээр бодлого арга зүйн чиглэлд зөвлөхөөр ажилладаг. Хөдөө аж ахуйн салбарт 10 гаруй хууль байна. Мал аж ахуй, газар тариалан, ургамал хамгааллын салбарт байгаа. Гэхдээ энэ бүгдийн хоорондын харилцаа уялдааг хангахад тусгагдаагүй орхигдсон асуудлууд дээр анхаарч нэмж тусгах нь чухал юм. Энэ нь Монгол Улсад тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд зориулагдсан хуулийн төсөл байгаа. 
ХХААХҮ-ийн 100 жилийн ойн баярын үйл ажиллагаатай зэрэгцэн Сүхбаатарын талбайд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдаанд оролцогч байгууллагуудтай уулзлаа.
undefined
АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрийн брэнд маркетингийн албаны дарга П.Амарцэцэг: Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 100 жилийн ой тохиож байна. Бид бүхний хувьд АПУ компани болон АПУ Дэйри компани энэхүү үзэсгэлэнд хамтран оролцож байгаа. АПУ компани маань 100 жилийн түүхтэй томоохон үйлдвэрлэл болсон байна. Бид бүхэн хэрэглэгчдэдээ зориулан сүү, сүүн бүтээгдэхүүн болон АПУ компанийн ус ундааны төрөл болох Тэрэлж, Сэлэнгэ, Аква кристалл гэсэн бүтээгдэхүүнийг байршуулсан. Эдгээр бүтээгдэхүүнийг иргэд үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Уг үзэсгэлэн худалдаагаар дамжуулан Тэрэлж, Сэлэнгэ ундааны орц найрлагыг хэрэглэгчдэдээ таниулах үүднээс тайлбарыг нь гаргасан. Мөн мини театрыг хийсэн. Энэхүү театрт АПУ компани, АПУ Дэйри компанийн бүтээгдэхүүнүүд хэрхэн үйлдвэрлэгддэг талаар танилцуулга гарах юм. Та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлэн, өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнээ яаж бүтдэг талаар танилцаасай гэж хүсэж байна. 
undefined
undefined
Дархан нэхий байгууллагын чанар шалгагч Д.Дэлгэрмаа: Цагаан алт төслийн хэмжээнд зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 18-20-ны хооронд үргэлжлэхээр байгаа. Гурван өдөр үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд оролцохоор Дархан-Уул аймгаас хүрэлцэн ирээд байна. Дархан нэхий нь малын шир арьсыг боловсруулдаг, олон жил үйл ажиллагаагаа явуулж буй компани юм. Үзэсгэлэн худалдаанд өнгийн савхинууд, будагтай элэг буюу нэхий дээл, нэхий өвлийн куртка зэрэг бүтээгдэхүүнээ авчирсан. Хүмүүсийн хөл хөдөлгөөн их, үйлчлүүлэгчид ч олон байгаад сэтгэл хангалуун байна гэлээ. 
undefined
undefined

undefined

undefined

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн
23 цагийн өмнө
    •    
2 мин уншина
23 цагийн өмнө
    •    
1 мин уншина
23 цагийн өмнө
    •    
1 мин уншина
23 цагийн өмнө
    •    
7 мин уншина
23 цагийн өмнө
    •    
1 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
9 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
2 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
2 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
2 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
2 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
2 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
3 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
1 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
2 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
3 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
1 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
4 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
2 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
3 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
2 мин уншина