Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Валютын нөөц хангалттай байгаа ч зохиомол эрэлт үүсгээд байна гэв

Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Ойрын өдрүүдэд төгрөгтэй харьцах ам.долларын ханш огцом суларч байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 7-нд ам.долларын төгрөгтэй тэнцэх албан ханш 3,508.4 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 3,534 төгрөг болоод байгаа юм. Манай улсын төлбөрийн тэнцлээс үүдсэн төгрөгийн ханш сулрах дарамт энэ оны эхний улиралд их байсан тул Монголбанк эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс шалтгаалсан хэлбэлзлийг багасгахад анхаарч байгаа аж.
Төлбөрийн тэнцлийн алдагдал цаашид буурах, олон улсын зах зээлд ам.долларын ханш сулрах зэргээс шалтгаалан төгрөгийн ханш сулрал буурах хүлээлттэй байгааг тодотгож байна.
Төлбөрийн тэнцэл 2025 оны гуравдугаар сарын байдлаар 616.3 сая ам.долларын алдагдалтай гарах урьдчилсан тооцоолол гарчээ. Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нүүрсний экспортын орлого буурч байгаа нь голлон нөлөөлжээ. Тэгвэл энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингээс тодрууллаа.

А.Энхжин: Төгрөгтэй харьцах ам.долларын ханш суларч байгаа ч дунд болон урт хугацаандаа тогтворжино

undefined
Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин: Ер нь валютын захын нийт эргэлтийн бараг 95-аас дээш хувь нь банк хоорондын зах дээр эргэлддэг. Үлдсэн 4-5 хувь нь буюу Найман шарга дээр эргэлтэд ордог. Тэгэхээр Найман шарга дээр байгаа ханш банк хоорондын захын ханшаас 10-20 төгрөгийн зөрүүтэй байдаг. Энэ нь Монгол Улс бэлэн валютыг импортоор оруулж ирдэгтэй холбоотой. Бэлэн валютыг оруулж ирэх ханш нь бэлэн бус ханшаасаа 0.5 хувиар өндөр байдаг. Үүнийгээ Найман Шарга дээр зарж байгаа ханшдаа шингээдэг. Сүүлийн өдрүүдэд тодорхой бус байдал нэмэгдсэнээс шалтгаалаад бэлэн валютын эрэлт өсөж байна. Энэ нь түр зуурын ханшийн хэлбэлзэл гэж харж байгаа юм. Учир нь Монгол Улсын хувьд урд хөршөөсөө ихээхэн хамааралтай ч гэсэн байгалийн асар их баялагтай. Иймд зарим бүтцийн шинжтэй арга хэмжээнүүдээ шийдвэл дунд, урт хугацаандаа тогтворжино.
Үргэлжлүүлэн эдийн засгийн онолын хувьд ам.долларын төгрөгтэй тэнцэх албан ханш яагаад суларсан талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тайлбарлалаа.
undefined
Тэрээр "Эдийн засаг нь өрсөлдөх чадвар өндөртэй улс орнуудын валютын ханш чангарч байдаг. Учир нь тухайн эдийн засаг хэр их бараа бүтээгдэхүүнээ экспортолж байгаа, гадаадын хөрөнгө оруулалт, бизнес идэвхжиж байгаа эсэхээс хамаарч валютын ханш нь чангардаг. Улс орнууд аж үйлдвэржилтийн тодорхой түвшинд хүрээд, дэлхийн бараа бүтээгдэхүүний зах зээлтэй өрсөлдөж эхлэхэд тухайн орны валютын ханш чангардаг гэсэн үг" гэлээ.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн