Open iToim app
Эрх зүй | 1 мин уншина

Улсын харцага Г.Ганхуягийн гэрээс хэд хэдэн буу олджээ

iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 14
Улсын харцага Г.Ганхуяг Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утгатай пост хийгээд устгасан юм. Гэхдээ түүнийг төрийн өндөр албан тушаалтны биед халдахыг завдсан, заналхийлсэн гэх үндэслэлээр хойшлуулшгүйгээр цагдан хорьсон.
Цагдаагийн ерөнхий газраас энэ асуудлыг тодруулахад, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-аас хамтран бусдын амь насанд заналхийлсэн этгээдийг хойшлуулшгүйгээр бямба гарагийн орой цагдан хорьсон. Түүнийг фэйсбүүкээр бусдын амь насанд заналхийлсэн хэмээн буруутган 48 цагийн хугацаанд баривчилсан" гэлээ.
Тэгвэл Г.Ганхуягийг баривчлах үед гэрээс нь хэд, хэдэн буу олдсон гэдэг мэдээлэл байна.
Өнөөдөр түүнийг саатуулах 48 цагийн хугацаа дуусч байгаа бөгөөд одоогоор саатуулсан хугацааг сунгах эсэх нь тодорхойгүй байна.
undefined
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн