Америкийн алдарт YouTuber, стриймер IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр. өчигдөр/2025.04.11/ Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ. Тэгвэл түүний Улаанбаатар дахь аяллын үзэлт 15 цагийн дараах байдлаар зургаан сая даваад байна. "IShowSpeed"-ийн тухайд өчигдөр Сүхбаатарын талбай, Чингисийн музей, Бөхийн өргөө, Чингис хааны хүрээ цогцолбор гэсэн маршрутаар аялсан. Түүнийг мянга мянган хүүхэд залуус замын турш дагаж, аяллыг нь улам сонирхолтой болгож байна.
"IShowSpeed"-ийн онцлох найман баримтыг та бүхэндээ хүргэж байна.
Дэлхий дахинд IShowSpeed нэрээрээ алдаршсан Дэррон Жэйсон Уоткинс Жуниор 2005.01.21-нд Охайо мужийн Синсинатти хотод төрсөн
Тэрээр 2016 оноос Youtube сувгаа идэвхтэй хөгжүүлж эхэлсэн бөгөөд түүний бичлэгүүд 3.6 тэрбум хандалт авсан. Одоогоор "IShowSpeed" youtube channel нь 38.6 сая дагагчтай.Instagram дээр 29.9 сая, Facebook дээр 2.6 сая, Twitch дээр 382 мянган дагагчтай.
Тэр “Talking Ben”, “NBA 2k”, “Fortnite” гэх мэт олон төрлийн видео тоглоом тоглож буйгаа стрийм хийж хошин үг, үйлдэл гаргадаг тул сошиал платформууд дээр дагагчид нь хурдацтай нэмэгдсэн.
Түүний “Shake” нэртэй синглийг Youtube дээр 211 сая гаруй хүн үзээд байна.
2023 оны “Streamy Awards” дээр оны шилдэг стриймэр, олон төрлийн контентын стриймэрийн шагналд нэр дэвшсэн юм. Тэр олон төрлийн контентын стриймэрийн шагналд ялсан. 2024 онд Speed шилдэг стриймэр, шилдэг олон улсын стриймэр, шилдэг IRL (Яг одоо хийж буй зүйлээ стрийм хийх) стриймэрийн шагналыг авчээ.
2024 оны сүүлээр дэлхийн улс орнуудаар аялж стрийм хийж эхэлсэн. Монголоос өмнөх буюу Бээжин болон Цагаан хэрмийн аялал нь хоёр долоо хоногийн дараах байдлаар 5.8 сая үзэлттэй байна.
Нийт хөрөнгийн хэмжээ нь 20-30 сая ам.доллар гэх тооцоо гарсан байдаг.
Speed сагс, хөлбөмбөгийн фен бөгөөд 2022 онд Кристиано Роналдуд зориулж дуу гаргасан. Түүнчлэн, Кристиано Роналдутай уулзсан бичлэгийг нь 100 гаруй сая хүн үзсэн байдаг.