Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

ОХУ 2026 он гэхэд дайныг дуусгахгүй бол АНУ, Хятадаас хол хоцрох эрсдэлтэй

ОХУ 2026 он гэхэд дайныг дуусгахгүй бол АНУ, Хятадаас хол хоцрох эрсдэлтэй
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 11
Украины тагнуулын агентлаг 2026 он гэхэд Киевтэй хийсэн дайнаа шийдэх ёстой, эс тэгвээс Москва дэлхийн тавцанд АНУ, Хятадтай өрсөлдөх боломжоо алдах магадлалтай гэжээ.
"ОХУ Украины асуудлыг 2026 он гэхэд шийдвэрлэхээр төлөвлөж байна" гэж Украины орлогч дарга Скибицки мөн онцолжээ. Тэрбээр "Учир нь, дайн дахин 5-10 жил үргэлжилбэл Орос АНУ, Хятадтай ижил түвшинд хүрч чадахгүй" хэмээсэн байна.
Хэрэв ийм зүйл тохиолдвол Орос Зүүн Европ дахь бүс нутгийн тоглогч хэвээрээ байх болно гэдгийг Скибицки тодотгосон байна.  Скибицкий мөн Кремль 2045 он хүртэлх дайны хувилбаруудыг тодорхойлсон гэжээ.Тэрбээр “Энэ төлөвлөгөөнд Хойд Европ, Польш, Балтийн орнуудтай мөргөлдөөн гарах хувилбарууд багтсан” гэв.
Гуравдугаар сарын эхээр “The Washington Post” сонинд Москва дахь нөлөө бүхий судалгааны төв 2026 он хүртэл дайныг "энх тайвнаар шийдвэрлэх" боломжгүй гэж дүгнэсэн талаар мэдээлсэн.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн