Open iToim app
Мега төсөл | 1 мин уншина

НЗДТГ-ын гурван давхар хуучин барилгыг олон улсын зочид буудал болгоно

НЗДТГ-ын гурван давхар хуучин барилгыг олон улсын зочид буудал болгоно
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 11
Төв талбайн баруун талд байрших НЗДТГ-ын харьяа Захирагчийн Ажлын албаны гурван давхар барилга нь 1947 онд ашиглалтад орж, 2007 онд ашиглалтын хугацаа дууссан байна. Тэгвэл энэхүү барилгыг 300 өрөөтэй олон улсын зочид буудал болгохоор төлөвлөжээ.
undefined
Тодруулбал, Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн жагсаалтад тус барилгыг олон улсын зочид буудлын зориулалтаар ашиглахаар баталжээ. Барилгын ТЭЗҮ-ийг 2025-2026 онд боловсруулж, бүтээн байгуулалтыг 2028 онд дуусгахаар төлөвлөсөн байна. Олон улсын зочид буудал төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ гэж тооцоолжээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн