Open iToim app
Факт | 1 мин уншина

Машинд дайруулсан 12 настай хүүхдийн биеийн байдал тааруу байна

Машинд дайруулсан 12 настай хүүхдийн биеийн байдал тааруу байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 8
Баянзүрх дүүргийн товчооны замд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зам тээврийн осол гарч 12 настай хүүхэд дайруулжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны замд Приус 30 маркийн суудлын тээврийн хэрэгсэл, явган хүний гарцаар гарч байсан бага насны хүүхдийг мөргөсөн байна. Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Тухайн машиныг жолоодож байсан жолооч эрүүл байсан бөгөөд мөргүүлсэн хүүхэд одоогоор биеийн байдал сайнгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн