Арилжааны банкнууд сүүлийн саруудад нэг иргэнд 1-5 мянган ам.доллароос илүүг олгохгүй хязгаар тогтоосоор байгаа ч иргэд хар зах дээрээс хамгийн ихдээ 20 мянган ам.доллар хүртэл хэмжээгээр худалдан авах боломжтой тул "Найман Шарга"-ыг зорих нь нэмэгджээ. Ингэснээр банкнуудын хязгаарлалттай бодлого нь хар зах дээрх эрэлтийг нэмэгдүүлж, улмаар валютын ханш өсөх шалтгаан болж байгаа аж.