БНСУ-ын Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Юн Сок Ёлын импичментийн саналыг хэлэлцээд 100 хувийн саналаар огцруулах шийдвэр гарснаа мэдээллээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан даруйд Ерөнхийлөгч Юн Сок Ёл албан тушаалаасаа огцорч байна. Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц нь 8 гишүүнтэй бөгөөд 100 хувийн саналаар огцруулахыг дэмжиж шийдвэрлэв.
Сануулахад, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг Онц байдал зарлах нөхцөл бүрдээгүй үед онц байдал зарласан явдал нь ардчилсан улсад байж болохгүй зүйл хэмээн үзэж, 2024 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдөр сөрөг хүчнээс огцруулах санал гаргаж, чуулганаас хүсэлтийг хүлээн авсны дараагаар хэргийг шүүхэд шилжүүлж, улмаар хоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэл 16 гэрчийг дуудаж 11 хурал хийсэн.
Ийнхүү Үндсэн хуулийн цэц нь Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гарснаас хойш 60 хоногийн дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах ёстой аж. Дөрөвдүгээр сарын 4-нөөс хойш тоолвол 60 дахь өдөр нь зургадугаар сарын 3-ны өдөр байх тул сонгууль тавдугаар сарын сүүлийн долоо хоног эсвэл зургадугаар сарын эхний долоо хоногт болж, БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгч тодорно гэсэн үг.
Харин Юн Сок Ёлыг албан тушаалаас нь огцруулснаар түүний холбогдсон хэргүүдийг хууль хяналтын байгуулагууд илүү наврийвчлан шалгах боломжтой болж байгаа аж.