Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Манай улсын жилийн дундаж агаарын температур нэмэгдсээр байна

Манай улсын жилийн дундаж агаарын температур нэмэгдсээр байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 5
Монгол орны жилийн нийлбэр хур тунадас 1940-2024 оны хооронд тодорхой өссөн, буурсан хандлага илрээгүй ч нийт хандлагаар бага зэргийн өсөлт ажиглагдсан байна.
Монгол орны нутаг дэвсгэр дээр жигд шахам тархан байрласан цаг уурын ажиглалтын урт цуваат 45 өртөөдийн мэдээгээр тооцоолоход Монгол орны жилийн дундаж агаарын температур 1940-2024 оны хооронд 2.55°С/85 жил (p<0.05 буюу статистик үнэмшилтэй) –аар дулаарч байгаа бөгөөд 1988 оноос хойш эрчимшил эрс нэмэгджээ.
Жилийн нийлбэр хур тунадасны олон жилийн явцаас харахад 1997-2011 оны хооронд удаан хугацааны турш олон жилийн дунджаас бага хур тунадас орсон бол сүүлийн 2012, 2013, 2016, 2018, 2020, 2021, 2023, 2024 онуудад дунджаас ахиу тунадас орсон байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн