Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

"When life gives you tangerines" цувралын тухай сонирхолтой 10 баримт

Нийтэлсэн 2025 оны 4 сарын 3
undefined
Цацагдсан цагаасаа олны анхаарлыг татаж, үзэгчдийг дөрвөн долоо хоногийн турш хүлээлт, догдлол, хөнгөн гунигт автуулсан “When Life Gives You Tangerines” цувралын тухай сонирхолтой баримтуудаас та бүхэнд хүргэж байна.
Netflix-ийн гадаад хэл дээрх шилдэг 10 цувралын II эрэмбэлэгдээд амжсан 16 ангит уг цуврал гуравдугаар сарын 7-нд нээлтээ хийж, дөрвөн долоо хоногийн дараа буюу гуравдугаар сарын 28-нд сүүлийн ангиа үзэгчдийн хүртээл болгосон билээ.
  1. Солонгос нэр нь "폭싹 속았수다" буюу Чэжү аялгаар "Цуцалтгүй, шаргуу зүтгэлээ" гэсэн утгатай дүйнэ. Харин англи нэр болох “When Life Gives You Tangerines” нь "Амьдрал чамд нимбэг өгвөл нимбэгийн ундаа хий" гэх хэлцийн хувилбар бөгөөд Чэжүд алдартай бэрсүүт жүржээр ийнхүү орлуулан орчуулжээ. Ингээд бодохоор нэрнээсээ эхлээд л халуун дулаан мэдрэмж төрүүлж байгаа биз?
undefined
  1. Уг цувралыг бүтээхэд ойролцоогоор 60 тэрбум вон (41.5 сая ам.доллар) зарцуулснаараа Өмнөд Солонгосын хамгийн өндөр өртөгтэй бүтсэн K-драмуудын нэг болж байна.
  2. Rotten Tomatoes дээр 98% үнэлгээ, IMDb дээр 10-аас 9.4 оноо авч үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн. Мөн Боливи, Бразил, Чили, Филиппин, Малайз зэрэг 39 улсын Netflix-ийн Топ 10 жагсаалтад орсон байна.
undefined
  1. Дуучин, жүжигчин IU тус цувралын нэг ангид 350 сая воноор тоглосон бөгөөд нийт 5.6 тэрбум воны цалин авснаар Өмнөд Солонгосын хамгийн өндөр үнэлгээтэй эмэгтэй жүжигчнээр тодроод буй.
  2. Инэнх үйл явдал нь Чэжү арал дээр өрнөх уг цуврал Солонгосын нийгмийн шинэчлэл, давхаргын ялгаа, боловсролын ач холбогдол гэх мэт олон чухал асуудлыг хүний амьдралын үеүдтэй холбон харуулснаараа онцлог юм.
undefined
  1. Пак Бу Гомын бүтээсэн Гван Шигийн дүр олон нийтийн дунд "Гван Шигийн өвчин” гэх тренд үүсгээд амжжээ. Цувралын фенүүд өөрсдийн амьдрал дахь "Гван-Шиг" шиг нэгэнтэй өнгөрүүлсэн мөчүүдээ хуваалцах болсон нь энэ дүр үзэгчдэд гүн гүнзгий нөлөө үзүүлж буйг харуулж байгаа гэлтэй.
undefined
  1. Гол дүрийн жүжигчин IU хоёр өөр дүр бүтээж, 16 ангийн зураг авалтын турш 89 удаа уйлсан бол Пак Бу Гом тус кинонд тоглохдоо 4-5 кг жин нэмсэн байна.
undefined
  1. “When Life Gives You Tangerines” найруулагч Ким Вон Сог, зохиолч Им Сан Чүн нар өмнө нь “Дурсамж 1988” цуврал дээр хамтарч ажиллаж байв.
  2. Тэгвэл цувралын амжилтаас үүдэн Чэжү арлын засаг захиргаа 2025 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 6-ны хооронд тус уран бүтээлийн зураг авалт хийгдсэн газруудыг багтаасан аяллын хөтөлбөр зарлаж, жуулчдыг татах кампанит ажил өрнүүлж байгаа аж. Түүнчлэн сүүлийн жилүүдэд буураад байсан дотоодын жуулчдын урсгалыг сэргээхээр зорьж байгаа гэнэ. Мөн цуврал гарснаас хойш Чэжү рүү аялах хүсэлтэй хүмүүсийн асуулга, лавлагааны тоо эрс нэмэгдсэн байна.
undefined
  1. Цувралын үйл явдал дөрвөн улирлын турш өрнөдөг бөгөөд үүгээрээ гол дүрүүдийн амьдралын өөрчлөлт, хөгжлийг байгалийн өөрчлөлттэй уялдуулан харуулахыг зорьжээ. Тиймээс 16 ангийг долоо хоног бүр дөрвөн ангиар цацсан байна. Ийнхүү улирлын онцлогтой түүхийг үзэгчид илүү бодитоор мэдрэх боломжтой болжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн