Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

ХЭҮК: Малайзын Засгийн газраас давж заалдахаар болсон ч С.Шаарийбууд тусгай баталгаажуулах данс нээгдсэн

ХЭҮК: Малайзын Засгийн газраас давж заалдахаар болсон ч С.Шаарийбууд тусгай баталгаажуулах данс нээгдсэн
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 3
ХҮЭК-оос 24 дэх илтгэлийн нэгдүгээр бүлэг болох “УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийлээ. Энэ үеэр 19 жилийн өмнө Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбууд Малайзын Засгийн газраас нөхөн төлбөр олгох асуудлын талаар сэтгүүлч асуухад дараах байдлаар хариуллаа.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: ХЭҮК Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтраад Малайз улсын Хүний эрхийн үндэсний комисстой тусгайлан хоёр удаа уулзалт зохион байгууллаа. Мөн Монгол дахь болон Малайз дахь өмгөөлөгч нартай нь холбогдсон. Иргэний амь нас хохирч шүүх хуралдаан болж байхад Монгол Улсын Засгийн газар хяналт тавьж, үүргээ биелүүлэх ёстой. Монгол Улсын иргэн л бол бид эрхийг нь сэргээхийн төлөө ажиллах ёстой. Үүн дээр хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагаа, түншлэл, хүний эрхийн байгууллагуудын оролцоо чухал байна. Яриа хэлэлцээг идэвхжүүлсний үр дүнд тодорхой ахиц гарсан.
Анхан шатны шүүхээс тодорхой мөнгөн дүн төлөх ёстой гэж гарсан. Тэр хэмжээгээр дансанд нь битүүмжлэгдсэн гэж ойлгож байгаа. Одоогоор захиран зарцуулах эрх байхгүй. Тусгай баталгаажуулах данс нээгдсэн байгаа. Шүүх хурал нь товлогдсон. Өмнө нь бүх юм тодорхойгүй байсан. Малайзын засгийн газраас оногдуулсан нөхөн төлбөрийг нь өгөхгүй гэж давж заалдсан байсан юм. ХЭҮК-оос шаардлагатай бол шүүх хуралд нь оролцоно. Одоогоор өмгөөлөгч нартай нь санал солилцоод явж байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн