Өнгөрсөн хугацаанд Ухаа худагийн асуудалд хэдэн хүнийг бүхий л талаар нь хулгайч, луйварчин, залилагч мэтээр дайрлаа. Үүн дээр би огт санал нийлэхгүй байгаа. Төгрөг нуурын ордын асуудал дээр О.Алтангэрэл сайд гардан ажиллах ёстой. Ухаа худаг битгий хэл одоо яригдаад байгаа Төгрөг нуурын орд дээр маш ноцтой асуудлууд харагдаж байна. Миний харж байгаагаар татвараас зайлсхийх, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг олон шинж тэмдгүүд байгаа. Гэтэл эдгээр асуудлууд огт хөндөгдөөгүй. Хэдэн жилийн өмнө л сонсогдож байсан. Тэр нь сонгуулийн өмнө гарж ирээд буцаад л алга болдог. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байр сууриа илэрхийлээд, үгийг нь Н.Учрал гишүүн дамжууллаа. Үнэн л юм байна шүү дээ, гаднын компанид 250 сая доллароор "Төгрөг" нуурын ордыг зарцан юм байна.