Засгийн газрын ээлжит хуралдаан болдог долоо хоног бүрийн лхагва гаригт болдог. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 25 асуудал хэлэлцэж, танилцуулах аж. Үүнд:
-Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар,
-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар, Төмөр замын баруун, зүүн коридор байгуулах талаар,
-“НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийг 2025-2031 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 онд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцэж, танилцаж байна. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 39 ордыг стратегийн жагсаалтад оруулах асуудал хэлэлцүүлнэ гэж байсан бөгөөд өнөөдөр 16-г нь танилцуулах юм байна.