Экспортыг дэмжих Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ээлжит танилцуулгынхаа талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хүргэлээ.Тэрээр "Экспортыг нэмэгдүүлэх ажлын гол зорилго нь нөөцийг нэмэгдүүлэх юм. Монгол Улсын валютын нөөцийг шаардлагатай хэмжээнд тогтвортой байлгаж, нэмэгдүүлэх бүх боломжийг дайчилж ажиллахаар зорьж байна. Засгийн газрын дан нөөц эсвэл Төв банкны дан нөөц гэж байдаггүй. Төв банканд Монгол Улсын валютын нөөц л гэж байдаг. Засгийн газар болон санхүүгийн зах зээлийн бүх институцууд хамтарч ажилладаг хуулийн дагуу үндсэн платформ байдаг. Тэр нь санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэх институц ажилладаг. Өнгөрсөн хоёр долоо хоногийн хувьд бид нөөцөө нэмэгдүүлэх ажлыг хоёр хэсэгт агуулгаар нь харж байна.