Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

World of Card Games: Хамгийн ухаалаг 10 улс

World of Card Games: Хамгийн ухаалаг 10 улс
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 1
“World of Card Games” нь дэлхийн хүн амын тойм, Их Британийн Үндэсний статистикийн газар, АНУ-ын хүн амын тооллогын товчоо, олон улсын боловсролын янз бүрийн мэдээллийн сан зэрэг нэр хүндтэй эх сурвалжаас мэдээлэл авч, дэлхийн хамгийн ухаалаг улсуудын зэрэглэлийг гаргажээ. Ингэхдээ дэлхийн хамгийн ухаалаг улсуудыг тодорхойлох хэд хэдэн хүчин зүйлд дүн шинжилгээ хийсэн. Үүнд Нобелийн шагналд нэр дэвшсэн хувь хүн, их дээд сургуулийн тоо, IQ-ийн дундаж оноо (Лин-Беккерийн хуваарь дээр үндэслэсэн) бакалавр, магистрын зэрэгтэй насанд хүрэгчдийн хувь зэргийг харгалзан үзжээ.
10. Финланд
Аравдугаар байранд 80.24 оноотой Финланд улс оржээ. Тус улсаас Нобелийн шагналд 198 хүн нэр дэвшиж байжээ. Мөн тус улс 16 их сургуультай, иргэдийнх нь дундаж IQ 101.20, насанд хүрэгчдийн 28.8 хувь нь бакалавраас доошгүй, 14.43 хувь нь магистрын зэрэгтэй байна. Финляндын шинэлэг боловсролын систем нь бага наснаас эхлэн бүтээлч байдал, асуудлыг шийдвэрлэх чадварыг чухалчилдаг бөгөөд дэлхийн хэмжээнд хамгийн шилдэгт тооцогддог.
9. Дани
Есдүгээр байрт орсон Дани улс 80.46 оноо авчээ. Тус улсаас 503 Нобелийн шагналд нэр дэвшиж байжээ. 20 их сургуультай, иргэдийн дундаж IQ 97.83, насанд хүрэгчдийн 32.73 хувь нь бакалаврын түүний дотор 13.22 хувь нь магистрын зэрэгтэй байна.
8. Польш
Польш улс 80.70 оноогоор наймдугаарт бичигджээ. 284 хүн Нобелийн шагналд нэр дэвшиж, 17 их сургуультай бөгөөд дундаж IQ 96.35, насанд хүрэгчдийн 28.65 хувь  нь бакалавраас доошгүй, 22.31 хувь нь магистрын зэрэгтэй байна. Польш улс нөлөө бүхий сэтгэгч, зохиолч, эрдэмтдийг төрүүлсэн түүхтэй, оюуны баялаг өв уламжлалтай.
7. Герман
Герман улс 85.40 оноотойгоор долоодугаарт жагсжээ. 3653 Нобелийн шагналд нэр дэвшиж байжээ.  150 их сургуультай бөгөөд иргэдийнх нь дундаж IQ 100.74, хүн амынх нь 29.21 хувь нь бакалавраас доошгүй, түүний дотор 12.28 хувь нь магистрын зэрэгтэй байна. ХБНГУ-ын инженерчлэл, шинжлэх ухааны салбарт дэлхийд тэргүүлэгч гэдгээрээ нэр хүндтэй.
6. Швед
Зургаадугаар байрт Швед 85,62 оноогоор бичигдэж байна. Тус улсаас 834 Нобелийн шагналд нэр дэвшсэн байна. 34 их сургуультай, иргэдийнх нь дундаж IQ 97 байна. Нийт хүн амын 33.69 хувь  нь бакалавраас доошгүй зэрэгтэй, тэдний 16.18 хувь нь магистрын зэрэг хамгаалсан байна. Шведийн боловсролын систем нь бүтээлч байдал, эрх тэгш байдал, шүүмжлэлтэй сэтгэлгээг онцолж, технологи, дизайн зэрэг салбаруудад инновацийг хөгжүүлдэг.
5.Бельги
Бельги улс 86,58 оноогоор тавдугаарт бичигдэж, 495 хүн Нобелийн шагналд нэр дэвшиж байжээ. 23 их сургуультай бөгөөд иргэдийнх дундаж IQ 97,49, насанд хүрэгчдийн 39,39 хувь нь бакалавраас доошгүй зэрэгтэй, түүний дотор 17,28 хувь нь магистрын зэрэгтэй байна. Бельги нь Европ дахь төв байршил нь түүнийг оюуны солилцоо, улс төрийн төв болгосон.
4.Нидерланд
 Нидерланд нийт 87.30 оноогоор дөрөвдүгээр жагсчээ. 550 Нобелийн шагналд нэр дэвшиж байжээ. 21 их сургуультай, иргэдийнх нь дундаж IQ 100.74 байна. Нийт хүн амын 36.63 хувь нь бакалаврын зэрэгтэй, 15.56 хувь нь магистрын зэрэгтэй байна.  Нидерланд улс тогтвортой байдал, дизайн, шинжлэх ухааны судалгаагаараа тэргүүлдэг.
3.АНУ
АНУ 89.18 оноотойгоор гуравдугаарт бичигдэж байна.  5717 хүн Нобелийн шагналд нэр дэвшжээ. 256 их сургуультай. Иргэдийн дундаж IQ 97.43 бөгөөд насанд хүрэгчдийн 38.57 хувь нь бакалавраас доошгүй, 14.79 хувь нь магистрын зэрэгтэй.
2.Их Британи
Тус улсаас  2393 Нобелийн шагналд нэр дэвшиж байжээ.  128 их сургуультай дундаж IQ 99.12, нийт хүн амын 39.59 хувь нь бакалаврын зэрэгтэй, 14 хувь магистрын зэрэгтэй. Нэр хүндтэй их дээд сургуулиудын төв болох Их Британи нь уран зохиол, шинжлэх ухаан, улс төрийн салбарт дэлхийд тэргүүлж хөгжүүлж ирсэн.
1.Швейцарь
Жагсаалтыг тэргүүлсэн Швейцарь улс 92.02 оноо авчээ. 1099 хүн Нобелийн шагналд нэр дэвшиж байжээ.  32 их сургуультай бөгөөд дундаж IQ 99.24 байна. Хүн амынх нь 40.02 хувь нь бакалаврын зэрэгтэй, 18 хувь  нь магистрын зэрэгтэй. Швейцарь улс шинжлэх ухаан, технологи, урлагт асар их хувь нэмэр оруулсан.
Эх сурвалж: MSN
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн