Open iToim app
Улс төр | 2 мин уншина

АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох бололтой

АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох бололтой
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 1
АТГ-ын дарга З.Дашдавааг 2019 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгон томилуулж байв. Түүний бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусаж байгаа. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр АТГ-ын удирдлагыг Ерөнхий сайд санал болгон томилуулах эрх зүйн орчин бүрдсэн юм. Тэгвэл бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох бололтой.
АТГ-ын даргаар З.Дашдаваа очсоноос хойш хөрөнгө буцаан төлүүлэх ажил эрчимжсэн гэхэд болно. 2022 онд хамгийн их хэмжээний буюу 2.3 их наяд төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ. Бусад онуудад 96.2 тэрбум, 240.9 тэрбум гэхчлэн тэрбумаар хэмжигдэж байхад 2022 онд нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ яагаад их наядаар төлүүлсэн байна. Энэ онд Хөгжлийн банкны, Дарханы төмөрлөгийн, Эрдэнэт үйлдвэрийн гээд томоохон хэргүүд шалгагдаж шийдэгдсэн байна. АТГ-ын нэг онцлог нь авлигын гэмт хэргийг мөрдөн шалгаад прокурор, шүүх рүү шилжүүлээд орхих биш тухайн гэмт хэргээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг хуулийн бүх боломжит хүрээнд эрмэлзэж ажилладаг. Тийм учраас 2022 онд авлигаас учирсан 2.3 их наяд төгрөгийг барагдуулж чаджээ. 2022 онд нөхөн төлүүлсэн 2.3 их наяд төгрөгөөс 861 тэрбумыг нь Хөгжлийн банк руу, 721 тэрбумыг Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт, 235 тэрбумыг Хөтөл цемент шохой руу, 647 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрт гэх мэтээр шилжүүлсэн байна. 
Авлигын индекс яасан бэ?
Манай улс өмнөх жилээс 7 байраар урагшилсан. Гэхдээ оноо 33 хэвээрээ. Сүүлийн 3 жилд энэ оноон дээр байгаад байгаа. Энэ ямар учиртайг зөвөөр ойлгох хэрэгтэй. Юуны өмнө энэ 33 оноог бүрдүүлдэг эх сурвалжийн үзүүлэлтүүдийг нарийвчлан авч үзэх ёстой юм. Ер нь бол 13 эх сурвалжаар үнэлдэг юм байна. Манайд энэ жил 8 үзүүлэлтийг ашиглажээ. Жишээ нь тухайн улсын засаглал, ардчиллын нөхцөл байдал, иргэдийн ёс суртахууны төсөөлөл, хүний эрхийн асуудал гэх мэтийг үнэлдэг юм байна. Гэтэл бид ойлгохдоо дэлхийн 180 улсын АТГ-уудыг журнал дээр бичиж байгаад багш жилийн эцсийн дүнгээ тавьдаг шиг юм ойлгоод байдаг. Тийм юм ерөөсөө байхгүй. Маш ойлгомжтой хэлбэл, “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас дэлхийн 180 улсын одоо байгаа улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог нь үнэлж байгаа явдал юм. Ардчиллын байдлыг нарийвчлан үнэлдэг судалгааны төсөл юм.
Манай улс яагаад 33 оноо хэвээрээ байгаад байна вэ гэвэл манай улс төрийн намын санхүүжилт ил тод биш байна, шүүх засаглал хараат бус байж чадахгүй байна, шүгэл үлээгчийг хамгаалах хууль алга байна, өмнөх жилүүдэд өгсөн зөвлөмжүүдийг биелүүлэхгүй байна. Ийм учраас манай улс авлигын индексээр оноо ахихгүй байгаа юм.
Дээр хэлсэн 8 үзүүлэлтээр үнэлсэн гэж. Энэ 8-аас 3-ынх нь үнэлгээ ахисан байна лээ. Зохицуулалтын чанар, Авлигын хяналт, Улс төрийн тогтвортой байдал гэсэн 3 үзүүлэлт сайжирсан гэж олон улсын шинжээчид дүгнэжээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн