Олон улсын валютын сан хамгийн сүүлийн үеийн таамаглалыг ашиглан хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгуудыг “Visualcapitalist” эрэмбэлжээ. Уг эрэмбийг Африк, Ази тивийн бүс нутаг тэргүүлсэн байна. Газрын тостой орнууд жагсаалтад нэлээд дээгүүр байр эзэлсэн бөгөөд жагсаалтыг Өмнөд Судан, Гайан, Ливи, Снегал, Палау зэрэг улс тэргүүлжээ. Харин Монгол Улс жагсаалтын 11 дүгээрт бичигдэж байна.
Жагсаалтыг тэргүүлсэн гурван улсын тухайд:
Сүүлийн жилүүдэд үргэлжилж буй иргэний дайны улмаас хүн ам нь туйлын ядууралд өртөөд байгаа билээ. Өмнөд Судан далайд гарцгүй орны хувьд газрын тосоо Улаан тэнгис рүү тээвэрлэхдээ хойд хөрш Суданаар дамждаг хоолойд түшиглэдэг. 2024 онд Өмнөд Суданы хамгийн чухал хоолойд асуудал үүсэж, Засгийн газрын орлогод асар их дарамт учруулсан. Дамжуулах хоолойн зарим хэсэг нь мөргөлдөөний идэвхтэй бүсэд байсан учраас засварлаж чадахгүйд хүрсэн. “Bloomberg”-ийн мэдээлснээр, Өмнөд Судан газрын тосоо экспортлох өөр зам хайж, мөн Катар, Арабын Нэгдсэн Эмират улсаас бэлэн мөнгөний тусламж авахыг хичээж байгаа аж.
2015 оны тавдугаар сард газрын тосны томоохон ордуудыг илрүүлэх хүртэл энэ бүс нутгийн хамгийн ядуу орнуудын нэг байсан. “Associated Press” агентлагийн 2023 оны нийтлэлд дурдсанаар Гайана дахь газрын тосны олборлолт 2019 оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд тэрбум гаруй ам.долларын орлого олсон байна. Гайаны Засгийн газар энэ мөнгөөр шинэ эмнэлэг, сургууль, хурдны зам, анхны гүний усан боомт зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд зарцуулж байна. 2040 он гэхэд тус улсын газрын тосны нийт орлого 157 тэрбум ам.долларт хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.