Open iToim app
Дэлхий | 5 мин уншина

Өмнөд Солонгосын алдартнууд гал түймрийн хохирогчдод сая сая воны хандив өргөж байна

Өмнөд Солонгосын алдартнууд гал түймрийн хохирогчдод сая сая воны хандив өргөж байна
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 29
Өмнөд Солонгосын эрх баригчид тус улсын түүхэнд хамгийн өргөн хүрээг хамарсан ойн түймрийн голомтуудыг хяналтдаа авсан талаар Баасан гарагийн орой мэдэгдсэн. Хүчтэй салхи, хуурай цаг агаарын нөлөөгөөр хурдан тархсан уг ойн түймэр дор хаяж 28 хүний аминд хүрч, 37 хүн шархдаж, 38,000 хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн бөгөөд нийт 45,000 га газар нутаг шатсан байна.
Энэхүү түймэр Сингапур улсын газар нутгийн хэмжээний хоёрны нэгтэй тэнцэх газар нутгийг сүйтгэсэн бөгөөд нэгдүгээр сард болсон Лос Анжелесын ойн түймрээс хэд дахин том хэмжээтэй байв.
Тэгвэл Өмнөд Солонгосын энтертайнмент салбар түймрийн улмаас хохирсон иргэдэд туслахаар идэвхтэй нэгдэцгээж байна. Алдартай K-pop айдолууд, жүжигчид гал түймрийн хохирлыг нөхөн сэргээх үйлсэд асар их хэмжээний хандив өргөжээ.
undefined
BTS хамтлагийн гишүүн Jungkook 1 тэрбум вон (680,000 ам.доллар) хандивласан талаар Өмнөд Солонгосын "Hope Bridge Korea Disaster Relief Association" байгууллагаас мэдээллээ. Түүний хандив түймэр гарснаас хойш олны танил хүмүүсээс өргөсөн хамгийн их хандив болж байна.
Тэрээр "Энэ хэцүү цаг үед, багахан ч болов тус нэмэр болохыг хүсч байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
undefined
BIGBANG хамтлагийн ахлагч G-Dragon мөн 300 сая вон хандивласан талаар түүний агентлаг Galaxy Corp мэдээлэв.
"Гэнэтийн гамшгийн улмаас гэр оронгүй болсон хүмүүст туслах гараа сунгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна" хэмээжээ.
undefined
Seventeen хамтлаг 1 тэрбум вон хандивласан бөгөөд "Хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлж, хүнд хэцүү цаг үеийг даван гарахад нь дэмжлэг үзүүлж байна" гэжээ.
Одоогоор хандив өргөсөн алдартнуудын урт жагсаалтад дараах уран бүтээлчид багтаж байна.
Jungkook (BTS) - 1 тэрбум вон
Seventeen - 1 тэрбум вон
G-Dragon - 300 сая вон
IU - 200 сая вон
RM (BTS) - 100 сая вон
j-hope (BTS) - 100 сая вон
Suga (BTS) - 100 сая вон
Jennie (BLACKPINK) - 100 сая вон
Cha Eun Woo (ASTRO) - 100 сая вон
Karina (aespa) - 100 сая вон
Seulgi (Red Velvet) - 100 сая вон
Wendy (Red Velvet) - 50 сая вон
Yeji (ITZY) - 50 сая вон
Jungwon (ENHYPEN) - 30 сая вон
Eunhyuk (Super Junior) - 100 сая вон
Key (SHINee) - 50 сая вон
JinJin (ASTRO) - 10 сая вон
Nayeon (TWICE) - 50 сая вон
Dahyun (TWICE) - 50 сая вон
Jihyo (TWICE) - 50 сая вон
Doyoung (NCT) - 100 сая вон
Jaemin (NCT) - 150 сая вон
Johnny (NCT) - 50 сая вон
Jungwoo (NCT) - 50 сая вон
Haechan (NCT) - 50 сая вон
Mark (NCT) - 100 сая вон
Kim Ji Woong (ZEROBASEONE) - 10 сая вон
Arin (OH MY GIRL) - 20 сая вон
Jinyoung (GOT7) - 50 сая вон
Kim Jin Woo (WINNER) - 10 сая вон
RIIZE - 150 сая вон
LE SSERAFIM - 50 сая вон
IVE - 200 сая вон
MONSTA X - 100 сая вон
PLAVE - 50 сая вон
Jung Il Woo - 20 сая вон
Han Ga In - 50 сая вон
Yoon Yoo Sun - 20 сая вон
Kim Junsu - 100 сая вон
Choi Hwa Jung - 20 сая вон
Choo Sung Hoon, Yano Shiho, and Choo Sarang - 50 сая вон
Dex - 10 сая вон
YoonA - 100 сая вон
DinDin - 10 сая вон
Kim Tae Woo - 30 сая вон
Oh Na Ra - 20 сая вон
Jung Hae In - 100 сая вон
Jay Park - 10 сая вон
Kim Ji Won - 50 сая вон
UEE - 50 сая вон
Park Hae Soo - 30 сая вон
Joo Hyun Young - 10 сая вон
Ahn Jae Wook - 20 сая вон
Lee Dong Wook - 50 сая вон
Lee Mijoo - 10 сая вон
Kim Sejeong - 20 сая вон
Kim Sung Cheol - 20 сая вон
Roh Yoon Seo - 10 сая вон
Taeyeon - 100 сая вон
Byeon Woo Seok - 100 сая вон
Lee Jong Suk - 100 сая вон
Lee Junho - 100 сая вон
Jang Keun Suk - 100 сая вон
Lee Young Ji - 100 сая вон
Shin Min Ah - 50 сая вон
Kim Woo Bin - 50 сая вон
Lee Hyo Ri - 100 сая вон
Lee Sang Soon - 20 сая вон
Baek Jong Won - 100 сая вон
So Yoo Jin - 30 сая вон
JYP Entertainment - 500 сая вон
SM Entertainment - 300 сая вон
Kim Yoo Jung - 80 сая вон
Kim So Yeon and Lee Sang Woo - 50 сая вон
Hyeri - 50 сая вон
Yim Si Wan - 30 сая вон
Suzy - 100 сая вон
Chun Woo Hee - 40 сая вон
Go Min Si - 50 сая вон
Yoo Jae Suk - 50 сая вон
Park Bo Young - 50 сая вон
Jun Hyosung - 10 сая вон
Kim Go Eun - 50 сая вон
Gong Yoo - 100 сая вон
Han Ji Min - 50 сая вон
Go Youn Jung - 50 сая вон
Jannabi - 10 сая вон
Kim Jong Kook - 50 сая вон
Loco - 20 сая вон
Choi Woo Shik - 100 сая вон
DinDin - 10 сая вон
Yoon Se Ah - 10 сая вон
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн