Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP-ыг ирэх наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулна. Тус хурлын зохион байгуулалтад зориулж 2025 оны төсөвт 100 тэрбум төгрөг төсөвлөн бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Олон орон төрийн тэргүү, Засгийн газрын тэргүүн, төлөөллүүд тус хуралд оролцдог. Тиймээс бэлтгэл ажлыг эртнээс хангаж байгаа юм.
Сүүлийн 20 жилийн хугацаанд манай улсын байгалийн гамшгийн тоо хоёр дахин өсжээ. Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн өвөл сүүлийн 50 жилд үзэгдээгүй их цас унаж, хүнд зуд болсноор олон сая мал хорогдсон бол өмнөх зун нь мөн л сүүлийн тавь гаруй жилд болоогүй их хэмжээний үер буусан.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр "Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл"-ийг байгуулах санаачилга дэвшүүлж байгаа аж.